Жүгдэрийн Лувсандорж
Жүгдэрийн Лувсандорж (1939 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутаг Бомбогорын өвөлжөө гэдэг газар төрсөн- 2021 оны 10-р сарын 11-нд нас барсан)- МУИС-ийн ахмад багш, хэл бичгийн ухааны доктор, профессор.
Намтар
засварлахЖ.Лувсандорж 1947-1957 онд төрөлх нутгийнхаа дунд сургуульд суралцан бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна.
1957-1961 онд Улсын Багшийн Дээд Сургуульд суралцан монгол хэл-уран зохиолын багш мэргэжил эзэмшсэн.
1961-1968 онд Архангай аймагтаа дунд сургуулийн багш, тус аймгийн Сурган хүмүүжүүлэх ухааны танхимын эрхлэгчээр ажлын гараагаа эхлүүлжээ.
Тэрбээр 1968-1981, 1973-1987 он МУИС-д багш, Монгол хэлний тэнхимийн эрхлэгч,
1971-1973 онд ЗХУ-ын Ленинградын Улсын Их Сургуульд монгол хэлний багш,
1987-2021 онд Чех улсын Карлын Их Сургуульд монгол судлалын профессороор тус тус ажиллаж байсан.
Ж.Лувсандорж нь МУИС-д монгол хэл шинжлэлийн мэргэжлийн хичээлүүд заахаас гадна 1971 онд байгуулагдсан гадаадынханд монгол хэл заах дагнасан тэнхимийн анхны эрхлэгчээр, мөн 1980-1987 онд дахин уг албандаа томилогдон ажиллахдаа гадаадын монгол судлаач, мэргэжилтэн бэлтгэх үйлд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Энэ үедээ монгол хэлийг суралцагч гадаадынханд орчин цагийн монгол хэлний зөв дуудлагыг эзэмшүүлэх хичээлийн хэрэглэгдэхүүн болгож “Монгол авианы дуудлага” бүтээлээ хэвлүүлсэн байна. Түүнчлэн монгол бичгийн хэлний титмийн талаарх судалгаанд зориулсан “Эртний монгол бичигт үгийн эхний алеф үсгээр ямар авиа тэмдэглэсэн бэ?” хэмээх эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн байна.