Жэймс Хант "Жим" Корсон (Англи: James Hunt "Jim" Corson; 1906 оны 1 сарын 14 - 1981 оны 11 сарын 12) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч.

Жэймс Корсон
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Жэймс Хант Корсон
Төрсөн огноо 1906 оны 1 сарын 14 (1906-01-14)
Нас барсан огноо 1981 оны 11 сарын 12
(75 насалсан)
Нас барсан газар Калифорни, Барлингэйм
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байр Амстердам 1928 Зээрэнцэг шидэлт

Корсон Номхон Далайн Их Сургуулийг бакалавр, Өмнөд Калифорнийн Их Сургуулийг магистр зэрэгтэйгээр дүүргэжээ.[1] Тэрээр оюутан байхдаа Нидерландын нийслэл Амстердамд зохиогдсон 1928 оны зуны олимпод оролцож, зээрэнцэг шидэлтийн төрөлд 47.10 метрийн амжилтаар хувийн дээд амжилтаа тогтоосон хэдий ч хүрэл медаль хүртсэн.

Корсон хожим Номхон Далайн Их Сургуульдаа хөнгөн атлетик, америк хөлбөмбөгийн дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд 1972-73 онд Вилламетт Их Сургуулийн түр ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.[2] Тэрээр уг хоёр их сургуулиас хүндэт доктор цол хүртсэн.

  1. USC OLYMPIANS: 1904-2008 (Memento 16. Есдүгээр сар 2018 цахим архивт), USC Trojans Athletic Department, Accessed August 26, 2008.
  2. Willamette Olympians (Memento 26. Гуравдугаар сар 2012 цахим архивт), Willamette University, Accessed April 3, 2009.