Журавли (Орос: Журавли́ «Тогоруу») нь дэлхийн хоёрдугаар дайны тухай Оросын хамгийн алдартай[1] дуу юм. Дууны үгийг Расул Гамзатов зохиосон бол аяыг Ян Френкель зохиожээ.

Журавли
Cover
Cover
Шүлэг Расул Гамзатов
Ая Ян Френкель
Ковер хувилбар
1969 он Марк Бернес

Дууг хамгийн анх кино жүжигчин, эстрадын дуучин Марк Бернес 1969 онд дуулсан нь нийтийн хүртээл болсон бөгөөд Монголд энэ дуу «Тогоруун цуваа» гэх нэрээр түгээмэл таардаг.

Шүлгийг дагестан гаралтай Расул Гамзатов 1968 онд авар хэлээр бичжээ. Тэрбээр Хирошима хотын энхтайвны цэцэрлэгт хүрээлэнд зочилсон бөгөөд тэнд нь атомын бөмбөгдөлтийн улмаас цусны хорт хавдар туссан Сасаки Садако гэх япон охины дурсгалд зориулан босгосон хөшөөг харснаар шүлэг бичих санаагаа олсон гэдэг. Сасаки нь мянган цаасан тогоруугаа хийснээрээ алдаршжээ. 1000 ширхэг цаасан нугалбар тогорууг хийвэл, хийсэн хүний хүслийг бурхан биелүүлдэг гэсэн эртний Японы домог байдаг аж. Тиймээс Сасаки охин өвчнөө эдгээхийн тулд мянган ширхэг цаасан тогорууг хийсэн байна.

1969 онд шүлгийг авар хэлнээс орос хэл рүү орчуулжээ.

Алдартай хувилбарууд

засварлах

Эх сурвалж

засварлах
  1. Elena Polyudova (2016). Soviet War Songs in the Context of Russian Culture. Cambridge Scholars Publishing. p. 178. ISBN 978-1-4438-8974-2. Archived from the original on 2020-05-22. Татаж авсан: 2017-03-11.