Жозеф (Жо) Натаниэл Делоч (Англи: Joseph ("Joe") Nathaniel DeLoach, 1967 оны 6 сарын 5-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, ойрын зайн гүйгч бөгөөд 1988 оны олимпын аварга юм.

Жо Делоч
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Жозеф Натаниэл Делоч
Төрсөн огноо 1967 оны 6 сарын 5
Төрсөн газар Бэй Сити, Техас
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Сөүл 1988 200 м

Тэрээр Техас муж улсын Бэй Ситид 11 эгч, 1 ахтай айлд мэндэлж, хүүхэд байхаасаа гүйх дуртай байсан бөгөөд Америк хөлбөмбөгийн тоглогч болохыг хүсдэг байв. Гэсэн ч хожим хөнгөн атлетикч болохоор шийджээ. Алдарт Карл Льюистэй ижилхэн Хьюстоны Их Сургуульд суралцаж, бэлтгэл сургуулилтаа хийдэг байв.

Делоч тамирчныхаа замналд ердөө ганц л удаа, 1988 оны зуны олимпод оролцжээ. Индианаполист болсон олимпын сорилгын өмнө Делоч төдийлөн сайн амжилт гаргаагүй ч сорилгод түрүүлснээр олимпод оролцох эрхтэй болов. Олимпод Карл Льюис 4 жилийн өмнөх агуу амжилтаа давтах магадлал өндөртэйд тооцогдож байсан ч шигшээ уралдааны дөрөвний гуравт нь хошуучилж байсан Льюисыг Делоч барьж, 19.75 гэсэн олимпын дээд амжилтыг үзүүлэн түрүүлжээ. Карл Льюис олимпын наадамд хувийн төрөлд шигшээ уралдаанд ялагдсан цорын ганц тохиолдол нь энэ болсон билээ.

1992 оны олимпыг гэмтлийн улмаас өнжсөн Делоч өөр гавьтай амжилт үзүүлж чадахгүй байсаар зодог тайлсан юм. Өдгөө тэрээр эхнэр, гурван хүүхдийн хамт Техасын Шугар Лэндэд амьдардаг.

Цахим холбоос

засварлах