Жорж Харрисон (Англи: George Harrison, Ливэрпүүл хотноо 1943 оны 2 сарын 25-нд төрж, 2001 оны 11 сарын 29-нд Лос-Анжелест нас нөгчсөн) нь Английн хөгжимчин, дуу зохиогч байв. Битлз хамтлагийн гоцлол гитарчин байсан тэрээр "Гитарын минь уйлах дуу", "Тэртээх жилүүд" зэрэг олон дуу зохиожээ.

Жорж Харрисон
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрЖорж Харрисон
Төрсөн1943 оны 2 сарын 25 (1943-02-25)
Нас барсанNovember 29, 2001(2001-11-29) (58 насалсан)
Хөгжмийн урсгалрок, поп
ЗэмсэгДуучин, гитарчин, Укулэлэ
Идэвхтэй1958 – 2001
Хамтардаг уран бүтээлчидБитлз

Намтар засварлах

Айлын 4 хүүхдийн 1, Жорж Харрисон 1943 оны 2 сарын 25-нд Ливерпүүлд мэндэлжээ. Ээж нь хүүхдүүдээ бүх талаас нь дэмждэг, дуртай зүйлээ хийж аз жаргалтай байхыг хүсч урамшуулдаг байв. Жорж Ливердпүүлийн хөвгүүдийн ахлах сургуульд сурсан, гэхдээ сургууль нь хөгжмийн хичээлтэй ч гитар байгаагүй нь түүнд таалагдаагүй. 1956 онд Элвис Преслигийн "Heartbreak Hotel" дууг сонсоод рок н’ Ролл хөгжимд татагдаж, аав нь хүүдээ акустик гитар авч өгч, аавынх нь найз гитар хэрхэн тоглохыг зааж өгчээ. Ингээд ах Петер, найз Артур Келлитэй “Ребелс” нэртэй хамтлаг байгуулаад удалгүй сургуулийн автобусанд Пол МакКартнитай танилцсан нь сонирхол нэгт хөвгүүдийг найзууд болгож удалгүй 1957 онд Жон Леннон, Пол Маккартни нар түүнийг The Quarrymen хамтлагтаа урьснаар эхэлсэн аж. Хожим нь The Quarrymen хамтлаг дэлхий дахинаа алдаршсан The Beatles болсон. Хамтлагийн соло-гитарчин Жорж Харрисоныг хамтлагийн хамгийн эвсэл сайтай нь гэх бөгөөд түүний зохиосон шилдэг дуунуудаас дурдвал: "Here comes the sun", "Taxman", "Something", "Long, long, long", "I, me, mine", хамгийн алдартай бүтээлийн нэг нь "Still my guitar gently weeps".

Жорж Харрисон 1968-1987 онд ганцаарчилсан уран бүтээл хийж 20иод цомог, 35 сингл гаргасан, 40-өөд жил хөгжмийн салбарт уран бүтээл туурвиж, хэдэн жил кинон дээр ажилласан бөгөөд Битлзын цомог бүрийн хит дуунуудын 2-г Жорж Харрисон зохиосноос хамгийн алдартай нь “Something” дуу бөгөөд Битлзын хамгийн их коверлосон дууны 2-т ордог байна.

Энэтхэгийн Хинду соёл, Энэтхэг дуу хөгжимд тэр дундаа сонгодог төрөлд нь дуртай, бясалгал хийдэг нь аяндаа Европ рок, Энэтхэг хөгжмийг хослуулсан уран бүтээл гаргасан нь бусдаас ялгарч, шинийг санаачлагч /бүр мантра-дуу зохиосон/ болгож чадсан.

Битлзын “A Hard Day’s Night” киноны зураг авалтын үеэр танилцсан 19 настай загвар өмсөгч Пэтти /Патрисия/ Бойдтой 1966 онд гэрлэсэн ч 8 жилийн дараа салалтаар төгсчээ. Энэ гэрлэлт 20-р зууны хамгийн алдартай дурлалын гурвалжин гэгддэг /Пэтти Жоржоос салаад 1978 онд түүний дотны анд Эрик Клэптонтой гэрлэхэд сүйт залуугийн жолооч нь Жорж Харрисон байсан гэлцдэг/. Салалтынхаа дараа гаргасан “All Things Must Pass” цомгийн “My Sweet Lord” нь хамгийн алдартай нь.

Харрисон өөрийн нэр алдар, хөрөнгө мөнгө, авьяасаа хүмүүнлэгийн үйлст зориулсан эхний тоглолт нь 1971 онд “Concert for Bangladesh” байсан бол үүнээс хойш олон ч хандив тусламжийн тоглолтонд оролцсоор байлаа. 1978 онд “Dark Horse Records”-ын нарийн бичиг Оливиа Тринидад Ариастай гэрлэн, Даани /Dhani/ гэдэг хүүтэй болов. Тэдний гэр бүл Хенли-он-Темс /Henley-on-Thames/ гэдэг жижигхэн хотод 36 акр эдлэн /10 ажилтантай/ газартаа гэр бүлдээ анхааран амьдарч, уран бүтээлээсээ бага багаар хөндийрч эхэлжээ. Гэхдээ 1980-аад оны сүүлээр “The Traveling Wilburys” нэртэй хамтлаг байгуулж, 2 ч цомог гаргасан ч хамтлагийн 1 гишүүн таалал төгссөнөөр таржээ.

1994 онд Жорж Харрисон, Пол МакКартни, Ринго Стар нар 1970 онд тарснаасаа хойш нэгдэж “Free as a Bird”, “Real Love” гэдэг 2 дуу гаргаад /Жоржийн хүсэлтээр тарсан/, Ринго Старын “Vertical Man” цомог дээр ажилласан нь сүүлийн удаа хамт бүтээл гаргасан нь байв.

1997 онд хоолойны хорт хавдартай нь оношлогдсон, 1999 онд гэрт нь халдсан этгээд Жоржийг /40 гаруй удаа хутгалсан/ гэмтээсэн ч эдгэрч чадсан, гэтэл уушгинаасаа хорт хавдрын ургац авхуулж, Швейцарт тархины хавдрын мэс засалд орсон гээд эрүүл мэндийн хувьд таагүй байсаар 2001 оны 11 сарын 29-нд 58 насандаа хорт хавдраар таалал төгсчээ. /Пол МакКартни, Ринго Стар 2 түүний амьдралын сүүлийн 3 долоо хоногт хамт байсан/. Өөрийнх нь хүсэлтээр Жоржийг Хинду уламжлалаар хөдөөлүүлж, чандрыг нь Ганга, Ямуна мөрөнд цацжээ.

Цахим холбоос засварлах

  Commons: Жорж Харрисон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан