Жорж Фрост Кеннан

Жорж Фрост Кеннан (англи. George Frost Kennan, 1904 оны 2-р сарын 16-нд Милуоки хотод төрсөн - 2005 оны 3-р сарын 17-нд Принстонд нас барсан) -АНУ-ын дипломат, түүхч. Тэрээр Хүйтэн дайны үед ЗХУ-ын тэлэлтийг "Хязгаарлах бодлог" (англи. deterrence, containment)-ыг болосруулагч гэдгээрээ алдартай юм. Ж.Кеннан олон лекц уншиж, ЗСБНХУ, АНУ-ын харилцааны талаархи эрдэм шинжилгээний түүх бичсэн байна. Тэрээр мөн "Мэргэд" (англи. The Wise Men) гэгддэг гадаад бодлогын ахмадуудын нэг байв.

Жорж Фрост Кеннан, 1947 он.

1940-өөд оны сүүлээр түүний зохиолууд Трумэний "Үзэл баримтлал"-ыг баталж, ЗХУ-ыг хязгаарлах АНУ-ын гадаад бодлогод тзлхэц өгсөн байна. Түүний 1946 онд Москвагаас илгээсэн "Урт цахилгаан" болон 1947 оны "Зөвлөлтийн зан үйлийн эх сурвалж" нийтлэлд Зөвлөлтийн дэглэм нь угаасаа экспансионист байсан бөгөөд АНУ-ын хувьд стратегийн чухал ач холбогдолтой газруудад түүний нөлөөг "хязгаарлах" ёстой гэж үзсэн байна. Эдгээр бичвэрүүд нь Ерөнхийлөгч Харри Трумэний засаг захиргааны Зөвлөлтийн эсрэг шинэ бодлогын үндэслэлийн суурь болсон юм. Жорж Кеннан Хүйтэн дайны эцсийн хөтөлбөр, ялангуяа Маршаллын төлөвлөгөөг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

Түүний үзэл санаа АНУ-ын гадаад бодлогод туссаны дараахан Кеннан өөрийн боловсруулахад тусалсан гадаад бодлогыг шүүмжилж эхэлсэн байна. 1948 оны эцэс гэхэд АНУ Зөвлөлт засгийн газартай эерэг яриа хэлэлцээ хийж чадна гэдэгт Кеннан итгэлтэй болсон байв. Түүний саналыг Трумэний засаг захиргаа хүлээж аваагүй бөгөөд ялангуяа Дин Ачесон 1949 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсоны дараа Кеннаны нөлөө багассан юм. Удалгүй АНУ-ын "Хүйтэн дайн"-ы стратеги илүү бэхжиж эхэлсэн байна.

 
Ж.Кеннан, 1950 он.

Жорж Кеннан 1912 онд 8 настайдаа герман хэл сурахын тулд хойд эх рүүгээ Герман руу явсан. Дараа нь эргэж ирээд Висконсин мужийн Делафилд дахь Гэгээн Жонны цэргийн академид суралцаж, 1921 оны хоёрдугаар хагаст Принстоны их сургуульд оржээ. 1925 онд түүхийн чиглэлээр бакалаврын зэрэг авсныхаа дараа хуулийн сургуульд элсэх хүсэлтээ гаргасан боловч энэ нь өндөр үнэтэй гэж үзээд АНУ-ын шинээр байгуулагдсан Гадаад хэргийн албанд өргөдөл гаргахаар шийджээ. Тэрээр мэргэшлийн шалгалтад тэнцэж, Вашингтон дахь Гадаад албаны сургуульд долоон сар суралцсаны дараа Швейцарийн Женев хотод дэд консулаар анх удаа томилогдсон байна. Жилийн дотор түүнийг Германы Хамбург дахь дипломат албан тушаалд шилжүүлэв. 1928 онд Кеннан Гадаад албыг орхиж, их сургуульд суралцаж төгсөхөөр буцаж ирэв. Үүний оронд тэрээр хэл шинжлэлийн сургалтын хөтөлбөрт сонгогдсон бөгөөд энэ нь түүнд албаа орхихгүйгээр гурван жил төгсөлтийн түвшинд суралцах боломжийг олгосон байна. 1929 онд Кеннан Берлиний их сургуулийн Дорно дахины хүрээлэнд түүх, улс төр, соёл, орос хэлний чиглэлээр сургалтаа эхлүүлсэн юм.

Ж.Ф.Кеннан сургалтаа дуусгаад гадаадад - Таллин (Эстони), Рига (Латви) хотод дипломат албаа үргэлжлүүлэв. Хаана ч ажиллаж байсан тэрээр маш их аялж байсан нь тухайн орны ард түмэн, соёлыг илүү сайн таньж мэдэхэд тусалсан байна.

1933 онд Кеннан ЗХУ-д суугаа АНУ-ын анхны Элчин сайд Уильям С.Буллитийн орчуулагчаар Москвад томилогдон иржээ.

1934-1938 онд ЗХУ-д суугаа АНУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1945-1946 онд. Элчин сайдын яамны зөвлөхөө ажилласан байна. ЗСБНХУ-д ажилласан жилүүдэд Кеннан ЗСБНХУ-тай хамтран ажиллах боломжгүй гэдэгт итгэл үнэмшилтэй болж коммунизмын хатуу эсэргүүцэгч үзэл бодолтой болсон байна.

1947-1949 онд Тэрээр АНУ-ын Төрийн департаментын Гадаад бодлого төлөвлөлтийн албыг удирдаж, Маршаллын төлөвлөгөөг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

Ж.Кеннан ЗХУ-д суугаа АНУ-ын Элчин сайдаар томилогдон 1952 оны 5-р сарын 5-нд Москвад ирсэн байна.

1952 оны 9-р сард Кеннан Элчин сайдын албан тушаалын үнэ хүрсэн мэдэгдэл хийжээ. Кеннан хэвлэлийн бага хурал дээр тавьсан асуултад хариулахдаа, Москва дахь Элчин сайдаар байгаа нөхцөл байдлаа АНУ, Германы хооронд байлдааны ажиллагааны эхний хэдэн сарын турш Берлинд хоригдож байсан нөхцөл байдалтай зүйрэлжээ. Түүний мэдэгдэл үндэслэлгүй гэж Зөвлөлтүүд үүнийг нацист Германтай далд зүйрлэл гэж тайлбарлаад Кеннаныг "персона нон грата" гэж зарлаж ЗХУ-ын нутаг дэвсгэрт эргэн оруулахаас татгалзав. Кеннан "миний хэлсэн нь тэнэг хэрэг" болсон гэдгийг дараа нь хүлээн зөвшөөрсөн юм.

Кеннан Вьетнам дахь Францыг дэмжих гэсэн Харри Трумэний засаг захиргааны бодлогыг маш их шүүмжилж, Францчууд "найдваргүй" дайнд "тэд ч, бид ч, бид хоёулаа хамтдаа ялж чадахгүй" гэж бичжээ. "Өрсөлдөгч Хятадын дэглэмүүд" (эх газар дахь БНХАУ, Тайвань дахь Бүгд Найрамдах Хятад ​​Улс) гэж нэрлэсэн зүйлийнхээ талаар Кеннан АНУ-ын Тайваний Засгийн газрыг дэмжих бодлого нь "Бээжин-Москвагийн эв нэгдлийг бэхжүүлнэ" гэж таамаглаж байв.

Бүтээлүүд

засварлах
  • Kennan, George F. (1956), "The Sisson Documents," Journal of Modern History v. 28 (June, 1956), 130–154
  • Kennan, George F. (1964).On Dealing with the Communist World, New York and Evanston: Harper & Row for The Council on Foreign Relations, Inc.
  • Кennan, George F. (1951), American Diplomacy, 1900–1950, Chicago:
  • Russia Leaves the War, Princeton: Princeton University Press, 1956.
  • Russia and the West under Lenin and Stalin, Boston: Little, Brown and Company, 1961.
  • Memoirs: 1950—1963, Boston: Little, Brown and Company, 1972.