Жорж Гэллап
Жорж Гэллап (Англи: George Horace Gallup, 1901 оны 11 дүгээр сарын 18-нд АНУ-ын Айова муж улсын Жефферсон хотод төрж, 1984 оны 7 дугаар сарын 26-нд Швейцарын Берн хотод нас барсан) - Америкийн эрдэмтэн, сэтгүүлч, статистикч, олон нийтийн санал асуулга явуулах аргын тухай номуудын зохиолч.
Жорж Гэллап АНУ-ын Айова муж улсын Жефферсон хотод Нетти Куелла (Дэвенпорт) болон сүүний фермер Жорж Хенри Гэллап нарын хүү болон мэндэлжээ. Өсвөр насандаа "Тэд" гэгддэг байсан Жорж сүү хүргэж олсон мөнгөөрөө ахлах сургуульдаа сонин ажиллуулдаг байсан бөгөөд хөл бөмбөг сонирходог байжээ. Тэрбээр 1923 онд бакалаврын зэрэг авч 1925 онд магистр болоод 1928 онд АНУ-ын Айовагийн их сургуульд "Сонины материалд уншигчдын сонирхлыг тодорхойлох объектив арга" сэдвээр сэтгэл судлалын ухааны докторын зэрэг хамгаалаад сэтгүүлч, сэтгүүл зүйн багшаар ажилласан. 1932-1936 онд тэрбээр зар сурталчилгааны агентлагт ажиллаж байсан бөгөөд зах зээлийн судалгаанд үйлчлүүлэгчдийн судалгааг ашигласан анхны хүмүүсийн нэг байв.
1935 онд тэрбээр Америкийн олон нийтийн санаа бодлыг судлах хүрээлэнг ( англи. American Institute of Public Opinion, Гэллапын судалгааны хүрээлэн) үүсгэн байгуулж, дараа жил нь 1936 онд түүний шинэ байгууллага АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Франклин Рузвельт өрсөлдөгч Альф Ландоныг ялна гэж 50,000 гаруй санал асуулгын хариултаас зөв таамагласнаар үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж алдартай болсон.
1958 онд тус хүрээлэнг хэд хэдэн бусад бүтэцтэй нэгтгэж, Гэллапын байгууллагыг (Gallup Organization) үүсгэсэн байна.
Жорж Гэллап 1984 онд Швейцарын Берн хот орчмын Оберланд дахь Чингел об Гунтен тосгон дахь зуны байшиндаа зүрхний шигдээсээр нас баржээ. Түүний шарилыг зөөж авчраад Принстоны оршуулгын газарт оршуулжээ. Түүний эхнэр 1988 онд нас барсан бол тэдний хүү, зохиолч, санал асуулгын ажилтан залуу Жорж Гэллап 2011 онд нас баржээ.
Үндсэн бүтээлүүд
засварлах- Gallup, George. Public Opinion in a Democracy (1939)
- Gallup, George Horace, ed. The Gallup Poll; Public Opinion, 1935—1971 3 vol (1972) summarizes results of each poll