Гэллапын судалгааны хүрээлэн
Гэллапын судалгааны хүрээлэн (англи. American Institute of Public Opinion, товч. Gallup) — Америкийн нийгэм судлалын профессор Жорж Гэллапын (англи. George Horace Gallup, 1901-1984) байгуулсан, нийгмийн санал бодлыг судалдаг хүрээлэн.
1935 онд байгуулагдсан, дотоод, гадаад бодлогын асуудлаар хүн амын дунд тогтмол санал асуулга явуулж, АНУ-ын олон нийтийн санаа бодлын талаарх мэдээллийн хамгийн найдвартай эх сурвалжийн нэг гэдгээрээ олон улсын нэр хүндтэй байгууллага юм.
Гэллап 1947 онд барааны зах зээл судлалд чиглэсэн «Gallup International» нэртэй компаниудын олон улсын холбоог байгуулсан.
Үүсгэн байгуулагч Жорж Гэллапыг 1984 онд нас барахад түүний хүү Алек Гэллап «Gallup» гэж үгийг хэрэглэх эрхийн төлөө тус холбооны 50 гишүүнтэй зарга үүсгэжээ.