Жоржо Маренго
Жоржо Маренго (итали хэлээр. Giorgio Marengo) нь 1974 оны 6 сарын 7-ны өдөр Итали улсын Кунео хотод төрсөн. Монгол дахь Ромын Католик шашны тэргүүн, хамба лам юм.[1]
Жоржо Маренго | |
---|---|
![]() Монгол дахь Католик шашны тэргүүн, Хамба лам Жоржо Маренго | |
Өмнөх | Венсеслао Селга Падилла |
Санваартны хэргэм хүртсэн | 2001 оны 5 сарын 26 |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн |
1974 оны 6 сарын 7 Кунео, Итали |
Улс | Итали |
НамтарЗасварлах
Эцэг Жоржо Маренго нь 1993-1995 онд Умард Италийн Теологийн Факультетэд элсэн орсон. Улмаар Понтификал Грегорийн их сургуульд үргэлжлүүлэн суралцаж 1998 онд төгссөн. 2000 оны 6 сарын 24-нд католик шашны Консолата бүлгэмд элсэж, 2001 оны 5 сарын 26-нд санваартны сахил хүртсэн.
2000-2006 онд Ром хот дахь Понтификал Урбаниана их сургуульд суралцаж, шашин судлалын докторын зэрэг хамгаалсан.[2]
Сахил хүртсний дараа 2003 онд түүнийг Монгол улсад томилсон бөгөөд Арвайхээр[3] хотын "Энэрлийн эх" католик сүмийн санваартнаар ажиллаж эхэлсэн. 2016 онд Консолата бүлгэмийн Ази тивийг хариуцсан шашны зөвлөхөөр сонгогдсон. 2020 оны 4 сарын 2-ны өдөр Гэгээн хутагт, Ромын Пап Францисын[4] лүндэнгээр түүнийг Монгол дахь Католик шашны тэргүүнээр томилж, хамба ламын хэргэм зэрэг олгосон.[5]; [6]; [7]; [8]
Эрдмийн бүтээлЗасварлах
- Sussurrare il Vangelo nella terra dell'eterno Cielo blu, riflessioni missiologiche sull'evangelizzazione in Mongolia; Urbaniana University Press, Via Urbano VIII, 16 – 00165 Roma.
ЭшлэлЗасварлах
- ↑ Mongolia, il nuovo amministratore apostolico è un missionario italiano
- ↑ chiesa cattolica in Mongolia, intervista al neo vescovo cuneese Giorgio Marengo
- ↑ Articoli di Giorgio Marengo
- ↑ Padre Giorgio Marengo è ora prefetto apostolico in Mongolia
- ↑ Rinunce e nomine. Nomina del Prefetto Apostolico di Ulaanbaatar (Mongolia)
- ↑ Nomina del Prefetto Apostolico di Ulaanbaatar (Mongolia)
- ↑ Mongolia, il nuovo amministratore apostolico è un missionario italiano
- ↑ Padre Marengo è Vescovo