Жон МакКэйн
III Жон Сидней МакКэйн (Англи: John Sidney McCain III, 1936 оны наймдугаар сарын 29-нд Панамын сувгийн бүст төрсөн - 2018 оны наймдугаар сарын 25-нд Аризона, Корнвиллд өнгөрсөн) нь Аризона муж улсаас сонгогдсон Америкийн Нэгдсэн Улсын Сенатч юм. Тэрбээр 2008 оны АНУ-ын Ерөнхийлөгч сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшихээр сонгогдсон.
МакКэйний эцэг болон өвөг эцэг Америкийн Нэгдсэн Улсын Тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байсан. МакКэйн Америкийн Нэгдсэн Улсын Тэнгисийн цэргийн хүчний Академид суралцаж, сүүлд Вьетнамын дайны үеэр цэргийн алба хаажээ. 1958 онд тэрээр АНУ-ын тэнгисийн Хүчний Академийг дүүргэн, Вьетнамын дайны үеэр цэргийн нисгэгчээр дайнд оролцсон. 1967 онд USS Forrestal хөлөг шатах үеэр тэр золтой л амь үрэгдчихээгүй. Дараа нь 1967 оны 10 сард Ханой хотыг бөмбөгдөж явж байгаад онгоц нь буудуулан сөнөж, өөрөө Вьетконгчуудад (сүүлд бүх улсыг эзлэн авсан Хойд Вьетнамын цэргүүдийг ийнхүү нэрлэдэг байв) олзлогдсон юм. Олзонд байх хугацаандаа тэрбээр цэргийн олзлогдогч гэгдэж байв. Шоронд хэдэн жил байх хугацаандаа олон эрүү шүүлт, тамлалтыг давж гарсан бөгөөд үүний улмаас тэрбээр удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан юм. Түүнийг АНУ-ын Армийн генералын хүү гэж мэдсэний дараа вьетнамчуудын түүнд хандах хандлага арай өөр болсон байх. Түүнийг АНУ-д олзлогдсон томоохон албан тушаалтай офицеруудаар солихыг АНУ зөвшөөрөөгүй бөгөөд, түүнийг буцааж явуулахад татгалзах зүйлгүй хэмээн вьетнамууд мэдэгдсэн ч тэрээр сайн дураараа татгалзан, хэрвээ түүнийг олзлогдохоос өмнө олзлогдсон бүх цэргийг түүний хамт суллавал тэр буцаж явах болно гэдгээ илэрхийлсэн.
Учир нь олзлогдсоноос өмнө олзлогдсон хүнийг суллаагүй байхад дараагийн хүнийг суллуулж авахгүй гэдэг нь АНУ-ын цэргийн дүрэмд байдаг (Code of Conduct) тул тэрээр цэргийн дүрмээ баримтлан ийнхүү олзонд суухад хүрсэн гэдэг. Үүний дараа тэрээр дайны үеийн шоронгийн хатуу бэрхийг туулах болсон бөгөөд энэ бүхний дараа 1973 оны 3 сарын 14-нд суллагдсан.
1982 оноос МакКейн улс төрийн кареераа эхэлж, улс төрд өндөр амжилт үзүүлэн Сенатад 4 удаа улиран сонгогдсон. 2000 онд МакКэйн АНУ-ын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Намаас нэр дэвших гэж өрсөлдсөн боловч Жорж В.Бушид ялагдаж байлаа. 2008 онд тэрбээр дахин энэхүү нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөж нам дотроо ялалт байгуулсан боловч Ардчилсан Намаас нэр дэвшигч Барак Обамад ялагджээ.