Жинст сум
Жинст (ᠵᠢᠩᠰᠡᠲᠦ) нь Баянхонгор аймгийн сум юм.
Жинст сум
ᠵᠢᠩᠰᠡᠲᠦᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Баянхонгор |
Сумын төв | Бодь |
Газар нутаг | |
• Газар | 5,313 км2 (2,051 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,227 |
Газар зүй
засварлахБаянхонгор аймгийн Жинст сум нь д.т.д 1407 метрийн өндөрт, Х.Ө 45°24'39.21", З.У 100°34'36.05"E солбицолд оршдог. Хамгийн өндөр цэг Их Богд уул 3957 м, хамгийн нам дор цэг Хөнөгийн ширгийн худаг 1246 м-т оршино. Аймагтаа 5-д орох хэмжээний 531,2 кв.км газар нутагтай бөгөөд үүнээс 98% ХАА-н эдэлбэр газар, 2% (70 га) нь хадлангийн талбай эзэлнэ.
Жинст сум Улаанбаатар хотоос баруун урагш 780 км зайтай, Баянхонгор аймгийн төвөөс зүүн урагш 100 км зайд оршдог. Зүүн ба хойд талаараа Өлзийт, зүүн талаараа Богд, урд талаараа Баянговь, баруун өмнө талаараа Баянцагаан, баруун ба баруун хойд талаараа Баацагаан, Баян-Овоо сумдтай тус тус хиллэнэ.
Жинст сум нь говь-хангай хослосон өвөрмөц онцлогтой, хойд ба зүүн хэсэг нь талархаг бөгөөд Түйн гол урсан өнгөрдөг бол баруун өмнөд хэсэг нь уулархаг ба Говь-Алтайн нурууны салбар Их Богдын нуруу, Нарийн харын нуруу, мөн хоорондох хотгор нууруудын хөндий зэрэгцэн оршино. Их Богдын уулс нь зуны улиралд нам доороо халуу шатаж байхад бэлээс дээших бүсэд сэрүү татан үүл гаран хур бороо орж байдаг.
Ашигт малтмалын нөөц баялгаас чулуун нүүрс, зэс молибден, алт, мөн Хөнөг, Хүйс, Цагаан голын хужир давс, барилгын шавар элсний арвин нөөцтөй. Мөн Зостын хоолойн зос, Бодийн шанаа барилгын шавар, Нарийн харын сүүлийн шороон будгийн нөөцтэй, Болор чулуун илэрцүүд, ардын эмнэлэгт хэрэглэдэг жуваан, шөрмөсөн чулуу зэрэг ховор эрдсүүд байдаг. Газрын тосны хайгуул хийгдэж байгаа. Сарын гэзэгт зэс, молибдены орд, Сэвсүүлд ураны хайгуул хийгдэж нөөц нь тогтоогдож байгаа. Орон нутгийн түгээмэл ашигт малтмал, элс хайрга тоосгоны шавар, зос, шороон будаг, хужир эрдсийн арвин нөөцтэй.
Уур амьсгал
засварлахЖинст сумын 2000-2020 оны хоорондох жилийн дундаж хур тунадасны хэмжээ 105 мм, 1-р сарын дундаж температур - 16, 7-р сарын дундаж температур 18, 120‐130 өдөр нь хүйтэн жаваргүй байна. 4-р сард салхины хамгийн их дундаж хурд 5 м/с байдаг.[1] Жинст суманд хамгийн ойр орших Баянхонгор аймгийн цаг уурын станцын (Жинстээс хойш 100 км зайд) ажиглалтын мэдээнээс харахад дундаж температур 50 жилийн хугацаанд 5-аас дээш хэмээр өссөн нь улсын дундаж температурын (3.61) өсөлттэй харьцуулахад харьцангуй өндөр байна.[1] Агаарын хэм өвөл 30-40 градус хүйтэн, зун 30-40 градус дулаан, хавар нэлээд шуурга тавьдаг, жилд дунджаар 10-15 мм хур тунадас унадаг.
Аж үйлдвэр, дэд бүтэц
засварлах2007 онд Эрдэнэт-Булганы цахилгаан дамжуулах 35 квт-ын агаарын шугамд холбогдон байнгын цахилгаан эрчим хүчтэй болсон. А бүсдээ 160 квт-ын, Б бүсдээ 150 квт-ын трансформатор болгож 2013 онд өргөтгөл хийгдсэн, 2009 оноос шилэн кабелийн шугам тавигдаж интернэтэд холбогдсон. Скайтел, Юнител, Ж-Мобайл, Мобикомын үүрэн телефоны сүлжээтэй. 2009, 2010 онд төв цэцэрлэг байгуулагдсан. 2019 оны байдлаар сумын төвд хувийн 1 ШТС-тай бөгөөд А92, А80, бензин, дизель шатахуун, тос маслоор үйлчилдэг. Бага зэрэглэлийн 2 зочид буудал, халуун ус, ахуйн үйлчилгээ, хүнс барааны 10-аад дэлгүүртэй. Эсгийн цех, модон тавилгын цех, оёдлын цех, хэвлэлийн цехтэй. 2013 онд иргэний танхим, спортын ордон, 2, 3, 5 р багийн төв, халуун ус, ахуйн үйлчилгээ, спорт заал зэрэг барилга байгууламж баригдаж ард иргэддээ үйлчилж байна. 2020 онд сумын шинэ сургууль, дотуур байр ашиглалтад орсон. Сумын төвөөс Зүүн хонгорын чиглэлд 20 км-т, Хөвсгөлөөс Шивээ хүрэн хүртэл босоо тэнхлэгийн засмал замд холбогдохоор төлөвлөгдсөн.