Жимбаран нь Индонезийн Бали арлын өмнө үзүүрийн хойгийн "хүзүүвч"-д орших загасчны тосгон, наран шарлагын газар бүхий резорт юм. Нгура Рай нисэх онгоцны буудлаас урагш орших тус эрэгт далайн хоолны зоогийн газрууд, таван одот Каюманис Прайвэт Эстэйт & Спа, Интерконтинентал Хотел Бали, Аяана Резорт энд Спа, Фор Сийзнс, Жимбаран Пүри Бали зэрэг тансаг зочид буудлууд бий. Жимбаран руу зочлох жуулчдын тоо жилээс жилд өсч, орон нутгийн эдийн засагт үр өгөөжөө өгч байгаа ч 2005 оны Балигийн дэлбэрэлтээр эргийн дагуух 2 зоогийн газарт амиа золиослогч халдаж байсан түүхтэй.

Жимбаран
Жимбаран, Badung Regency
Жимбаран
Жимбаран
Жимбаран, Индонез
Жимбаран
Жимбаран
Жимбаран (Индонез)
Солбицол: 8°46′10″S 115°10′26″E / 8.76944°S 115.17389°E / -8.76944; 115.17389Солбицол: 8°46′10″S 115°10′26″E / 8.76944°S 115.17389°E / -8.76944; 115.17389
УлсИндонез
МужБали
ТойрогБадунг тойрог
ДүүрэгӨмнөд Кута
Цагийн бүсUTC+7

Жимбаран нь Нуса Дуа хойгийн хамтаар Кута Өмнө дүүргийг бүрдүүлдэг.