«Жизель, буюу Вилис» (франц. Giselle, ou les Wilis) —Хөгжмийн зохиолч Адольф Аданы хоёр хэсгээс бүрдсэн балет юм. Либретто-г Анри де Сен-Жорж, Теофил Готье, Жан Коралли нарт германы яруу найрагч, хошин шог зохиолч, гүн ухаантан Хенрих Гейне-гийн ярьж өгсөн домогоор хийсэн байна.

Жизель балет

1841 оны 6-р сарын 28-нд Парисын Үндэсний Дуурийн театрт анх удаа тоголсон байна. Гоцлол дүрүүдэд Карлотта Гризи (Жизель), Жюль Перро (Альберт ван), Адель Дюмилатр (Мирта) болон мадам Ролан (Берта) тоглосон байна.

  • Жизель
  • Берта, түүний эх
  • Гүн Альберт
  • Батильда
  • Ханс, ойн хамгаалагч
  • Вильфрид, Гүн Альбертын туслах
  • Ван
  • Вилисанууд: Мирта, Монна, Зюльма

Балетын үйл явдал

засварлах

1-р үзэгдэл

засварлах

Ой, усан үзмийн модоор хүрээлэгдсэн ууланд дахь тосгоны тариачны байшинд Берта охин Жизель хамт амьдардаг ажээ. Тариаланчид усан үзэм хураахаар явдаг. Охидын хайртай найз Жизельтэй тэд мэндчилдэг.

Ойн хамгаалагч Ханс гарч ирч Жизель ба ан агнуурын байранд амьдардаг залуу хоёрын амраг хосуудын аз жаргалыг үгүй хийхээ амлав: Ханс нуугдаж байна; Тариачны хувцас сольж өмссөн Гүн Альберт туслах Вилфридийнхээ хамт гэрээс гарч ирдэг. Альберт Жизельтэй болзох гэж ирсэн ажээ. Вилфрид түүнийг уулзуулахгүй байлгах гэж ятгана. Гэвч Альберт туслахаа зайлуулж, хаалгыг нь тогшиж, нуугдав. Жизель гарч ирэв. Тэр хэнийг ч олж хараагүй тул явах гэв. Энэ үед Альберт гарч ирдэг. Тэр Жизелийн гарт нь хүрдэг. Аажмаар тэдний бүжиг хайр дурлалын талбар болон хувирдаг. Ханс гэнэт тэдний хажууд гараад ирээд Жизельд үнэнч гэдгээ баталж байна. Альберт ойн манаачийг хөөж явуулав.

Жизелийн найз охид усан үзмийн талбайгаас буцаж байна. Бүжиг эхэлж, Альберт зугаа цэнгэлд оролцож байгаадаа баяртай байна.

Берта гэрээсээ гарч бүжиг цэнгэлийг болиулдаг. Зүрх нь өвчтэй болохоор ингэж их бүжиглэх нь муу гэдгийг тэрээр охин Жизельдээ сануулдаг байна. Бүгд тарцгаадаг.

Ханс буцаж ирэв. Жизелийн татгалзсанд уурссан тэрээр өрсөлдөгчийнхөө нууцыг задлахаар шийдэж, Альбертийн гэрт ордог. Ойролцоогоор ан хийх чимээ алсаас сонсогдож, хатагтай, ноёд удалгүй гарч ирнэ. Тэдний дунд герцог болон түүний охин Альбертийн сүйт бүсгүй Батильда нар байдаг.

Ан хийхээс залхсан тэд амрахыг хүсдэг байна. Герцог Жизелийн гэрийг зааж, гэрийн эзэгтэйг дуудахыг хүсэв. Берта гарч ирээд, араас нь охин Жизель нь гарч ирэв: тэд зочдод хүйтэн ундаа өгдөг байна. Жизелийн дур булаам сэтгэлийг татсан Батильда түүнд хүзүүний зүүлт өгчээ. Эрхэм хүндэт зочид амрахаар гэрт ордог. Ханс цонхон дээр гарч ирэв. Түүний гарт Альбертын язгууртан гарал үүслийн няцаашгүй нотолгоо болох гүнгийн сэлэм байдаг.

Ургац хураалтын баяр. Нийтийн зугаа цэнгэлийн дунд Ханс орж ирээд Альберт, Жизель хоёрыг түлхэж, Альбертийн гэрээс олдсон сэлмийг тэдэнд үзүүлэв. Жизель үүнийг тайлбарлахыг хүсдэг. Уурласан Альберт Ханс руу дайрахыг завдахад туслах Вилфрид эзэнээ зогсоож амждаг байна. Ханс бүрээ үлээж дуут дохио өгөв. Батильда дагалдан яваа хүмүүсийнхээ хамт гэрээс гарч ирэв. Тэрээр Альбертыг тариачин хувцастай байхыг хараад гайхдаг байна. Альберт сүйт бүсгүй Батильдагийн гарыг үнсэв.

Жизель саяхан хэлсэн үнэнч, хайрын тангараг нь худал гэдгийг ойлгодог байна. Батильда түүнд сүй тавьсан бөгжөө үзүүлэв - тэр бол Альбертийн сүйт бүсгүй байв. Жизель уйлж ихэр татан эхийнхээ өвөрт унав. Сэтгэлийн том цочролд орсон охины нүдний урдуур "тангараг, хайрын үгс, бүжиг" харагдан өнгөрдөг. Жизель үхэв.

2-р үзэгдэл

засварлах

Тосгоны оршуулгын газар шөнө сарны гэрэлд нас барсан Жизелийн вилисууд буюу охины дагинууд гарч ирдэг.

Охины дагинуд ойн хамгаалагч Хансыг олж хардаг. Тэрээр сэтгэлийн шанлалд баригдаж Жизелийг оршуулсан газар иржээ. Мирта дагины даалгавараар дагинууд Хансыг тойрон эргэлдэхэд тэр нас бардаг байна.

Гүн Альберт мөн адил нас барсан Жизелийг мартаж чадахгүй түүнийг оршуулсан газар нь шөнө ирдэг байна. Дагинууд түүнийг мөн тойрон хүрээлдэг байна. Ойн хамгаалчийн хувь тавилан Альбертыг мөн хүлээж байсан боловч Жизелийн сүүдэр гарч ирж дагинуудаас Альбертыг амь насыг авардаг байна.

Мандах нарны туяагаар цагаан Дагины сүнснүүд алга болдог. Жизелийн сүүдэр ч мөн адил арилдаг ч тэр өөрөө үхлээс ч хүчтэй хайраа алдсандаа мөнхийн харамсах сэтгэл болон Альбертийн дурсамжинд үүрд үлддэг ажээ.