Жебхат ан-Нусра
Жебхат ан-Нусра - (Ялалтын фронт) бүлэглэл нь 2012 оны 1 дүгээр сарын 23-нд Сири улсын Иргэний дайны үеэр "Аль-Кайда" бүлэглэлээс салбарлан байгуулагдсан. Тэр цагаас хойш хамгийн амжилттай босогчдын бүлгүүдийн нэг гэж тооцогдох болсон. Энэ байгууллагыг НҮБ, АНУ, Их Британи, ОХУ, Австрали террорист байгууллага гэж үздэг. Сирийн иргэд тус бүлэглэлийн эгнээнд тулалдаж байгаагаас гадна Саудын Араб, Ирак, Пакистан, Ливан, Туркменистан, Франц, Их Британи болон бусад орны иргэд мөн ордог байна. Байгууллагын удирдагчид Сирийн дайн дууссаны дараа Израиль руу довтлохоор төлөвлөж байсан. Ан-Нусра фронтын удирдагчийн талаар “Абу Мухаммед аль-Жулани” гэсэн нууц нэртэй хүн байдаг гэхээс өөр мэдээллэл байхгүй.