Жаргалсайханы Энхсайхан

Урианхан овогт Жаргалсайханы Энхсайхан (1950 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод төрсөн) -Монгол улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд,дипломатч, олон улсын хуульч.

Монгол улсын Гадаад яамны сайд (1953-1955) агсан Баярын Жаргалсайханы хүү.

Боловсрол

засварлах

1969 онд Египет Улсын Каир хот дахь Америкийн их сургуулийг улс төр судлаачийн мэргэжлээр сурч байгаад Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуульд шилжин орж 1974 онд олон улсын хуульч мэргэжлээр төгссөн. Мөн 1979 онд тус сургуульд Хууль зүйн ухааны дэд эрдэмтэн цол хамгаалсан.  

Ажил эрхлэлт

засварлах

1974-1979 онд Гадаад явдлын яамны Гэрээ эрхийн хэлтэст дэд атташе, атташе, 3 дугаар нбд,

1979-1986 онд Нью-Йорк дахь НҮБ-ын дэргэдэх Байнгын төлөөлөгчийн газар 3,2 дугаар нбд.

1986-1988 онд ГЯЯ-ны Гэрээ эрх зүйн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч,

1988-1992 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх,

1992-1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн болон гадаад бодлогын зөвлөх,

1993-1996 онд Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга,

1996-2002 онд Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч,

Монголын “CEDAW Wacth Network “ төвд зөвлөх,

2008-2014 онуудад Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.

2014-2016 онуудад Монгол Улсын Гадаад хэргийн яамны сайдын зөвлөх, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд зэрэг албан тушаалуудыг тус тус хашиж байсан.  

Стратегийн Судалгааны Хүрээлэнд ахлах зөвлөх,“Цэнхэр сүлд” ТББ-д гүйцэтгэх захирал.

Цол, шан

засварлах

2018 онд МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн “Хүндэт доктор” цолыг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, гавьяат хуульч, доктор /Ph.D/ Ж.Энхсайханд олгосон.