Жам ёсны эрх
Жам ёсны эрх нь хүмүүсийн бий болгосон(позитив) эрхээс давуу гэсэн үзлийг МЭӨ V зууны Грекийн түүхээс бид олж мэдэх болно. Чухам энэ л үеэс бурхан тэнгэр хүн бүрийг тэгш байхаар бүтээсэн бөгөөд хэнийг ч боол болгоогүи гэсэн үзэл санаа улбаатай. Эртний сэтгэгч Аристотель “Аливаа хууль нь нэгэн төрлийн эрхэд үндэслэж байдаг” гэж бичсэн байна. “Хэрэв тиймгүй бол хууль нь хэмжээгүй эрхт ноёрхлын хэрэгсэл болж хувирна” гэж тэрээр бичжээ. Түүний үзлийг цааш хөгжүүлсэн ромын хуульч Марк Туллий Цицерон “Жинхэнэ хууль гэдэг нь байгалийн хууль зүй тогтолд нийцсэн, хүн бүрт хамаатай, мөнхийн ухамсар юм” гэж тэмдэглэсэн нь бий.