Жамъянхорлоогийн Сүхбаатар

Жамъянхорлоогийн Сүхбаатар (1975 онд Дархан хотод төрсөн) нь Монгол Улсын Их Хуралд анх 2008 онд сонгогдсон бөгөөд Монгол Улсын төр, захиргааны дээд байгууллагуудад 20 гаруй жил ажилласан туршлагатай улс төрч юм.

2008-2012 он Дархан-Уул аймаг, 2020 оноос Чингэлтэй дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Боловсрол засварлах

  • 1993 он Дархан хотын 10 жилийн 3 дугаар сургууль
  • 1997 он Монгол Улсын Их Сургуулийг төгссөн. Хууль зүйн ухааны магистр, докторант
  • 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Төсвийн эрх зүй санхүүгийн эрх зүйн нэг дэд салбар болох нь” сэдвээр хууль зүйн ухааны магистр.

Ажлын туршлага засварлах

  • 1997-2005 он "Улаанбаатар Эрдэм" Хууль зүйн сургуульд багш, Ахлах багш, Тэнхимийн орлогч эрхлэгч
  • 1997-1999 он УИХ-ын гишүүн С.Төмөрийн туслах
  • 1999-2001 он УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд Хуулийн бодлогын зөвлөх
  • 2001-2006 он Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн, Нарийн бичгийн дарга
  • 2006-2008 он Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
  • 2008-2012 он Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2010-2012 он УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга
  • 2012-2013.10 сар МАН-ын Нарийн бичгийн дарга
  • 2016.03-11 сар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2019.07 сар Монгол Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, Ажлын албаны ахлагч
  • 2020.07 сар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
  • 2020.08 сараас УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга
  • 2022-2023оны 10-р сар хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга.

Хэрэгжүүлсэн ажлууд засварлах

Монгол төрийн бэлгэ тэмдэг Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор "Төрийн далбааны өдөр"-ийг жил бүрийн 7 сарын 10-ны өдөр тэмдэглэх хуулийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Ц.Дашдорж нар 2008 онд санаачлан батлуулжээ.

Сонгуульт ажил засварлах

2010-2012 он Монголын Бодибилдинг, Фитнесийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч

Ном бүтээл засварлах

  • "Харьцуулсан эрх зүй судлал" 2000 он
  • "Монгол Улсын захиргааны эрх зүй" 2000 он
  • "Монгол Улсын захиргааны эрх зүй" хичээлийн гарын авлага 2003 он
  • "Хөгжил дэвшлийн төлөө засаг төр юу хийх вэ" 2008 он
  • “Өрнөдийн орнуудын захиргааны эрх зүйн тойм” (Франц, Герман, Их Британи, АНУ) 2015 он

Номын хураангуй: Сүүлийн 20 гаруй жил Монгол улс нэг намын үзэл суртал хуваарьгүй ноёрхсон захиргаадан тушаадаг хуучин нийгэм-улс төрийн тогтолцооноос хүний эрхийг дээдлэн хүндэтгэдэг, олон эшт үзлийг хүлээн зөвшөөрдөг, төрийн зохицуулалт бүхий хувийн хэвшил давамгайлсан зах зээлийн эдийн засгийг баримжаалсан нийгмийн тогтолцоо руу шилжих ээдрээт цаг үеийг туулж байна. Энэ явцад нийгмийн амьдралд олон цоо шинэ үзэгдэл, харилцаа бий болон үүсч байна. Тодруулбал, бидний уламжлалт ойлголт, хувьсан өөрчлөгдөж буй нэр томьёонуудыг онол-практиктийн шинэ хандлага, шаардлагын улмаас шинээр авч үзэх, тодорхойлоход гадаад орнуудын захиргааны эрх зүйн шинжлэх ухааны ололтыг судлан ашиглах явдал тулгамдсан асуудал юм.

Уг номыг харьцуулсан захиргааны эрх зүйн гарын авлагын чанартай ашиглахад тохиромжтойг бодолцон захиргааны эрх зүйн хөгжлийн өвөрмөц түүх, соёлын өндөр түвшнийг харуулж чадах "эх газрын захиргааны эрх зүйн тогтолцоот" улс орнуудаас Франц, Германыг "англосаксоны захиргааны эрх зүйн тогтолцоот" улс орнуудаас Их Британи, АНУ-ыг тус тус төлөөлүүлэн тоймлон авч үзжээ.

Мөн эрдэм шинжилгээний болон бусад өгүүлэл, нийтлэл 20 гаруйг хэвлүүлжээ. 

Цахим мэдээллүүд засварлах

 
2011 оны Азийн Бодибилдинг, Фитнессийн аварга шалгаруулах тэмцээн. Улаанбаатар хот