Долоон бурхан харвадаггүй
«Долоон бурхан харвадаггүй » — 2012 онд Монгол улсад монгол хэлээр бүтсэн уран сайхны кино. 1920 он. Нүхтийн аманд долоон эр түүдэг тойрон сууна. Энэ долоон хүн бол эх орноо харийн түрэмгийлэгчидээс чөлөөлөх хүсэл бодлоороо нэгдэж тангараг өргөж буй залуус билээ. Цус асгаруулсан тулаан, ухаан зарсан уран нарийн арга. Монгол залуусын цуцашгүй эр зоригийн тухай энэхүү кинонд өгүүлнэ. 1951 он. Маршал Чойбалсан нисэх онгоцны буудал дээр өөрийгөө үдэж буй комиссарт хамт тэмцэж явсан нөхдийнхөө тухай ярьж өгөөд Москваг зорин ниссэнээр кино дуусдаг.