JavaScript

(ЖаваСкрипт-с чиглүүлэгдэв)

JavaScript нь компьютерын хөрвүүлэгддэг програмын хэл. Энэ нь вэб хөтчийн хэрэглэгчид үйлчлэх хэсэг болон дэлгэцэнд харагддаг. JavaScript нь прототайпад суурилсан скриптийн хэл бөгөөд динамик, өгөгдлийн сул төрөлжүүлэлттэй, нэгдүгээр зэргийн функцуудтай хэл юм. Энэ нь объект хандлагат, исператив, функциональ програмчлалын хэв маягуудыг дэмждэг олон парадигмт хэл юм.

JavaScript
Албан бус лого
Парадигмолон парадигмт: скриптийн, прототайпад суурилсан, объект хандлагат, исператив, функциональ[1]
Гарсан он1995; 29 жилийн өмнө (1995)
ЗохиогчБрендан Айк
ХөгжүүлэгчNetscape Communications Corporation, Mozilla Foundation
Тогтвортой хувилбар1.8.5[2] (3 сарын 22, 2011; 13 жилийн өмнө (2011-03-22))
Төрөлжүүлэлтдинамик, нугасан
Голлох хэрэгжүүлэлтKJS, Rhino, SpiderMonkey, V8, Carakan, Chakra
Өөрт нөлөөлсөнScheme, Self, Java, C
Бусдад нөлөөлсөнActionScript, CoffeeScript, Dart, JScript .NET, Objective-J, QML, TypeScript, Node.js, LiveScript

Java, JavaScript хоёул C төрлийн хэл учир синтакс нь л төстэй болохоос хоорондоо ямар ч холбоогүй тусдаа хэлнүүд юм.

ЖаваСкриптыг анх netscape компаниас хөгжүүлсэн. Mocha нэрэн дор хөгжүүлж байгаад 1995 оны 9 сард netscape 2.0 -ын туршилтын хувилбар гарахад livescript гэх нэрээ олсон. Гэхдээ netscape 2.0B3 хувилбар гарахад нэрийг нь өөрчилж JavaScript болгосон. Netscape Navigator вэб хөтчинд жава технологийг орлохуйц байж чадна гэсэн үүднээс нэрийг жаваскрипт болгон өөрчилсөн.

1994 оны 12 сард Netscape компаниас Netscape Enterprise Server дэх сервер талын скрипт хэлний хэрэгжүүлэлтийг танилцуулсан. 2000 оны дундаас сервер талын жаваскрипт тархаж эхэлсэн бөгөөд Node.js нь зөвхөн сервер талд ашиглагдах бус аппликэйшнд ч ашиглагдаж эхэлсэн.

1995 оны 5-р сард тухайн үед Netscape-д ажиллаж байсан Brendan Eich вэб хөтөч дээр ажиллах хэл зохиох үүрэг авч JavaScript-г 10 хоногийн дотор л бүтээсэн байна.

Анхны нэр нь Mocha байсан бол тухайн оны 9 сарын үед LiveScript болгож нэрээ өөрчилсөн ч 12-р сард Sun корпорациас лизензийг нь авснаар JavaScript гэдэг нэртэй болжээ. Тухайн үед Жава хэл маш алдартай байсан учир маркетингийн зорилгоор л энэ нэрийг сонгосон нь одоо маш их андуурал, эндүүрлийн шалтгаан болоод байгаа билээ.

1996-97 оны үед ECMA стандарт тогтоож байх үүргийг өөртөө авсан бөгөөд одоог хүртэл энэ ажлаа хийж л байна.

2005 он хүртэл JS-ийг хөгжүүлэгчид нээх их тоодоггүй байв. Тескт, зураг хөдөлгөх гэх мэт гарын үзүүрт зардаг л хэл байлаа. Гэтэл Jesse James Garrett гэдэг эрхэм вэб технологийн хөгжилд хувьсгал авчирсан Ajax гэх технологийг JS-д суурилан бүтээв.

Ажакс хормын төдийд л хүчийг авч хуудсыг бүтнээр нь дахин ачааллуулахгүйгээр хийх хөгжүүлэгчид олширч jquery, dojo, mootools гэх мэт сангууд борооны дараах мөөг шиг л гарч ирэв.

Хэрэглэгч талд JS нэгэнт ялалт байгуулаад байтал дахиад л тэсрэлт болов. 2009 онд Ryan Dahl гэгч залуу JS-г сервер талд ажиллуучих нь тэр. NodeJS зөвхөн ганц хэл ашиглаж вэб хийх боломж олгосноор (ганц л давуу тал нь энэ. Дээрх бичлэгийг үзвэл яагаад үүнийг хийх болсноо тодорхой ярьсан байгаа) мөн л маш их амжилт олоод байна.

Өдгөө Netflix, Wallmart, LinkedIn гэх мэт томчууд үндсэн системээ бүхлээр нь үүн дээр бичсэн бол бараг бүх л томчуудын экосистемийн хаа нэгтээ nodejs ажиллаж байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй.

Хэрэглээ

засварлах

21-р зуун мэдээллийн эрин зуун гэгдэж вэб технологи маш хурдацтай хөгжиж байна. Үүнийг дагаад бүх л системүүд вэб хөтөчтэй болсон. Вэб хөтөч байнаа гэдэг JS байнаа гэсэн үг. Иймээс Android, iOS, Windows, Linux гэх мэт бүх систем дээр адилхан ажилладаг ганц л хэл нь JS болоод байна.

Энэ давуу талыг нь ашиглан ганц хэлээр, ганц л бичээд бүх систем дээр ажиллуулах технологиуд маш хурдацтай хөгжиж байна.

Бараг бүх л томчууд JS фрэймворк хөгжүүлж байна. Angular, React, Flux, Relay, Falcor, Electron гэх мэт.

JS дээр түшиглэсэн маш олон стартапууд байгуулагдаж, нээлттэй эхийн маш олон төслүүд хөгжиж байна. Github дээр хамгийн эрэлттэй хэл нь JS болжээ.

Ирээдүй

засварлах

2015 онд удаан хүлээлгэсэн JS-н шинэ стандарт ES2015 (хуучнаар ES6) батлагдаж маш олон шинэ боломжуудыг нээж өгсөн. Үүнээс хойш жил бүр стандартаа шинэчилж баталж байхаар тогтсон. JS маань бусад хэлтэй харьцуулахад маш хурдан хөгжинө хуучнаа огт үгүйсгэхгүй бөгөөд хуучин код ямар ч асуудалгүй ажиллана.

Зүйлсийн интернэт буюу internet of things гэдэг салбар луу ч JS аль хэдийнээ нэвтрээд эхэлсэн. https://tessel.io/ төсөл маш амжилттай явж байна.

2015 оны 6 сарын 17-нд JS-г зохиосон Brendan Eich вэб хөгжүүлэлтийн салбарт дахиад л бөмбөг дэлбэллээ. Гүүглэ, Мозилла, Майкрософт болон өөр бусад нөхдүүд нийлээд WebAssembly гэгч технологи дээр ажиллаж эхлээд байна.

Барааны тэмдэг

засварлах

Одоогийн байдлаар жаваскрипт нь Oracle корпорацийн өмч байна.

ЖаваСкрипт болон Жава

засварлах

ЖаваСкриптыг Жава нь хоёул Cи хэлний бичлэгтэй төстэй бичигдэг, обьект хандалтат хэл ч энэ 2 хэлийг адилтгах нь буруу ойлголт юм. Жава нь статик төрөлтэй, байт кодыг хөрвүүлж ачаалагддаг мөн обьектууд нь класс-д суурилсан байдаг. Харин жаваскрипт нь динамик бичиглэлтэй, хүссэн хүн эх кодыг унших боломжтой, прототайпад суурилсан. Мөн олон функц нь системийн програмын хэлэнд суурилсан байдаг.

Холбоотой мэдээллүүд

засварлах
  1. Flanagan, David (2011). JavaScript: The Definitive Guide (6th ed.). O'Reilly & Associates. ISBN 978-0-596-80552-4.
  2. "New in JavaScript 1.8.5 | Mozilla Developer Network". Developer.mozilla.org. 2012-11-18. Эх хувилбараас архивласан: 2018-12-25. Татаж авсан: 2013-05-26.