Елена Николаевна Романова (Орос: Елена Николаевна Рома́нова; гэрлэхээс өмнөх овог Малыхина, 1963 оны 3 сарын 20 – 2007 оны 1 сарын 28) нь Оросын дундын зайн гүйгч, 1992 оны Барселоны олимпын алтан медальт тамирчин эмэгтэй байв.[1] 1991 онд ЗХУ-ын спортын гавьяат мастер цол хүртсэн.

Елена Романова

Дундын зайн гүйлт
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Елена Николаевна Романова
Төрсөн огноо 1963 оны 3 сарын 20 (1963-03-20)
Өндөр 1.63 м
Жин 51 кг
Төрсөн газар ЗХУ, Волгоград муж, Октябрийн район
Нас барсан огноо 2007 оны 1 сарын 28
(43 насалсан)
Нас барсан газар Орос, Волгоград
Төлөөлсөн улс:  Зөвлөлт Холбоот Улс
 
Медалиуд
Дэлхийн АШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Токио 1991 3,000 м
Хүрэл медаль – гуравдугаар байр Экс-ле-Бен 1990 Кросс
Европын АШТ
Алтан медаль – нэгдүгээр байр Сплит 1990 10,000 м
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Сплит 1990 3,000 м
Сайн санааны тоглолт
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Сиэтл 1990 3,000 м
Төлөөлсөн улс:  Нэгдсэн баг
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Барселона 1992 3,000 м

Тэрбээр Волгоградын спортын сургуулийг дүүргэсэн. Геннадий Наумовын удирдлага дор бэлтгэл сургуулилт хийж, амжилтаа эрс ахиулжээ. 5,000 м (1990, 1994) болон 3,000 м (1992)-ийн зайд жилийн дэлхийн шилдэг амжилтыг үзүүлж байв. Нөхөр Александр Романов нь мөн нэг багшийн удирдлага дор бэлтгэл хийдэг хөнгөн атлетикч байсан бөгөөд тэд Александр гэдэг хүүтэй. Зодог тайлаад дасгалжуулагчаар ажиллаж байсан Романова 2007 оны 1 сарын 28-нд Волгоград дахь гэртээ нас баржээ.[1][2]