Дөрвийн бүлэг (Хятад)
«Дөрвийн бүлэг» (хятад. уламж. 四人幫, хялбар. 四人帮, пиньинь Sìrén bāng, дуудлага. Сы жэнь бан) — 1966-1976 онд Хятадын Соёлын хувьсгалын үед Мао Зэдун -тай хамгийн ойр дотно байсан Хятадын улсын болон Коммунист намын удирдлагад гарсан 4 хүнийг албан ёсны хятадын үзэл суртал, түүхэнд нэрлэж байсан нэр томьёо юм.
Энэ бүлэг: 1. Зян Цин (江青, 1914-1991 года) — Мао-гийн сүүлийн эхнэр, 2. Хунвэнь (ХКН-ын Төв хорооны даргын орлогч, ХКН-ын Улс төрийн Товчооны болон Улс төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Бүх хятадын Ардын төлөөлөгчдийн Хурлын Байнгын хорооны гишүүүн), 3. Жан Чуньцяо (Шанхай хотын дарга, Шанхай хотын ХКН-ын хорооны нарийн бичгийн дарга). 4. Яо Вэньюань (Үзэл суртал эрхэлсэн ХКН-ын Товчооны гишүүн).
Үнэн хэрэгтээ энэ дөрөв хүн Хятадын Коммунист намын дээд удирдлага дахь "зүүний" үзэлтнүүд байсан бөгөөд "Соёлын хувьсгалын" сүүлийн үе шатанд ХКН, БНХАУ-ын эрх баригчдын үйл ажиллагааг удирдаж, Мао болон намын нэр барьж ажиллаж байсан байна.
1976 оны 9-р сарын 9-нд Мао Зэдун нас барж гашуудлын ёслол дууссаны дараахан энэхүү Бүлгийн гишүүдийг баривчилж, улмаар төрийн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдсан ажээ.
Ийнхүү ХКН-ын шинэ удирдлага Соёлын хувьсгалын үеэр ялангуяа удирдах боловсон хүчнийг хэлмэгдүүлсэн хариуцлагыг "Дөрвийн бүлэг"-ийн нуруунд үрүүлэв. "Дөрвийн бүлэг"-ийн ялагдал нь Маогийн өв залгамжлагчдын хоорондох эрх мэдлийн төлөөх тэмцлийн хамгийн чухал үе байсан юм. Энэ өрсөлдөөний үр дүнд намын ахмад дайчид, ХАЧА-ын дээд генералуудын дэмжлэгт тулгуурласан шинэ удирдагч Хуа Гофэн гарч ирж "прагматикууд" хамгийн аюултай өрсөлдөгчөө устган дарж чадсан байна.