Дөлийн Эрдэнэбилэг
Монгол улсын гавьяат тамирчин, шилдэг даамчин Дөлийн Эрдэнэбилэг 1978 онд төржээ.
тамирчны тухай | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Төрсөн өдөр | 1978 оны 5 сарын 14 | |||||||||||||||
Улс, орон | Монгол | |||||||||||||||
Тамир, спорт | зуун буудалт даам | |||||||||||||||
Цол, зэрэг | ОУ-ын их мастер (2001) ↑ ОУ-ын мастер (1998) ↑ ДДХ-ны мастер (1997) ↑ Спортын мастер (1993) | |||||||||||||||
Хураасан медаль
| ||||||||||||||||
2013-10-10-ны байдлаар мэдээлэв. |
Дөлийн Эрдэнэбилэг 100 буудалт даамын спортоор 1990 оноос эхлэн хичээллэж эхэлснээсээ хойш 3 жилийн дараа буюу 1993 онд спортын мастер, 1997 онд дэлхийн даамын холбооны мастер, 1998 онд олон улсын мастер цол, 2001 онд Олон Улсын Их мастер цолыг оюуны спортоос хамгийн анхлан эх орондоо авч ирсэн тамирчин. 1992 оны өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Даамын спортын Ази тивийн аварга шалгаруулах анхны тэмцээн зохион байгуулагдаж эхэлсэн үе буюу 1999 оноос хойш тивээсээ 5 /1999, 2001, 2003, 2010, 2014/ түрүүлэн 2 удаа мөнгөн медаль / 2012, 2013, /, дөрвөн удаа блиц тэмцээний аваргаар шалгаран Ази тивийг тэргүүлж байгаа шилдэг тамирчин. Д.Эрдэнэбилэг 1993 оноос эхлэн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсноос 1997-1999, 2000-2004, 2008, 2009, 2010, 2014, 2015, 2018 онуудад дараалан 13 удаа “Улсын аварга” даамчин цолыг хүртэж, 8 удаад нь мөнгө хүрэл медаль хүртээд байна. Олон улс, дэлхийн чанартай тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн амжилт үзүүлж байснаас 1993 онд өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, 1997 онд залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4 дүгээр байр эзэлж шагналт байрт, 1998 онд 130 гаруй орны тамирчид оролцсон Ниймегений олон улсын супер тэмцээнд дэлхийн 6 удаагийн аварга И.Куперманыг хожиж 5 дугаар байр эзэлсэн бол 2000 онд болсон Дэлхийн даамын олимпын III наадамд хувийн дүнгээр 75 хувийн хожил авч I,II байрыг эзэлж байсан. 2001 онд болсон ДАШТ-д ОХУ-ын нэрт тамирчин Дэлхийн 7 удаагийн аварга А.Шварцманыг хожиж “Сайхан өргийн шагнал” хүртэн “Олон Улсын Их мастер” цолны болзлыг хангаж байсан. 2008 онд Бээжин хотод зохиогдсон Дэлхийн Оюуны спотын анхдугаар олимпд 140 тамирчнаас 8 дугаар байрт орж тус оны Дэлхийн шилдэг 12 шилдэг даамчнаар шалгарч байсан. 2013 онд ОХУ-ын Уфа хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах шигшээ тэмцээний 40 тамирчдаас шилдэг 12-д шалгарч, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг өргийн шагнал хүртсэн. 1998 оноос хойш Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон шилдэг Их мастеруудын тэмцээн, жил бүрийн 12 дугаар сард 6 төрөл /шатар, даам, бридж, го даам, рубк, судоку/-өөр зохиогддог “Оюуны спортын их наадам”-д дэлхийн шилдэг 12 тамирчнаар шалгаран ази тив болон эх орныхоо оюуны спортын тамирчдыг төлөөлөн оролцсон. Дэлхийд 2292 гэсэн чансаагаараа А буюу дээд ангилалд 65-д эрэмбэлэгдэж байна. Д.Эрдэнэбилэг 2001, 2011, 2013, 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг өрөг, уран нүүдлийн шагналтай. 1993 онд Монгол Улсын “Шилдэг хүүхэд”, 2003 онд “Нийслэлийн шилдэг залуу”, 1999, 2001, 2003 онуудад “Монгол Улсын шилдэг тамирчин”, 2006 онд Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Монголын оюуны спортоос анхны Олон Улсын Их мастер цол хүртсэнийг үнэлэн 2011 онд Монгол Улсын Гавъяат тамирчин цол хүртээсэн. [1]
Лавлах бичиг
засварлах- ↑ «Д.Эрдэнэбилэг»[permanent dead link]. Монголын даамын холбооны цахим газар (Memento 29. Аравдугаар сар 2013 цахим архивт).