Дүйнхордоржийн Далантай

Дүйнхордоржийн Далантай (1885 - 1937) нь Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан юм.

Дүйнхордоржийн Далантай

Нэр Дүйнхордоржийн Далантай
Цол улсын арслан
Төрсөн өдөр 1885 он
Төрсөн газар Архангай аймаг, Ихтамир сум
Амжилт
Түрүүлсэн тоо 1
Үзүүрлэсэн тоо 1
Шөвгөрсөн тоо 2
Цол хүртсэн он
Улсын заан 1922
Улсын арслан 1923
Тайлбар
2009 оны 4 сарын 30-ны байдлаар
Загвар, Хэлэлцүүлэг)

Далантай арслан нь 2 метр орчим өндөр нуруутай, том сайхан биетэй, тэгшхэн галбиртай, эргэлдсэн алаг нүдтэй, яралзсан цагаан шүдтэй, тас хар хөмсөгтэй, царайлаг сайхан хүн байсан тул нутгийнхан нь түүнийг «Сайхан» хэмээн нэрлэдэг байжээ.

  • 1922 онд цэргийн наадамд 9 давж үзүүрлэн улсын заан цолд хүрэв.
  • 1923 онд цэргийн наадамд 10 давж түрүүлэн улсын арслан цол хүртэв.

Далантай арслангийн барилдааных нь тухай эдгээрээс өөр тодорхой баримт тэмдэглэгдэн үлдээгүй байна. Д.Далантай арслан нь хав дөрвөлжин барьцнаас баруун талаараа хавирах, баруун гараараа ачих, тойгдох дархан мэхтэй хүчит бөх байжээ.

Хэлмэгдүүлэлтэд өртсөн нь

засварлах

Буддын шашны гавж цолтой байсан нь түүнийг 1937 онд хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдуулж цаазлах шалтгаан болжээ. 1991 онд Улсын дээд шүүхээс түүний хэргийг цагаатгасан байна.

Тэрээр хуучнаар Хан-Өндөр уулын хошууны Үлэмжбадрах сум (одоогийн Өндөр-Улаан сум)-ын харьяат байгаад, 1931 онд засаг захиргааны хуваарь шинэчлэгдэхэд Ихтамир сумынх хэмээн дуудуулах болжээ. Дүү Д.Магшир нь мөн улсын заан цолтой бөх.

Хүү Д.Нямжав нь түүнийг баригдаад явахад нь 1 ой гарантай байсан гэдэг. Түүний үр ач нар нь өдгөө (Далантай арслангийн эцэг) Дүйнхэр тэргүүний Үлэмжбадрах овоог тахин, Өндөр-Улаан сумаар нутагладаг аж.