Дээрэлхэх нь албадлага, дарамт, түрэмгий авир давамгайлах, айлган сүрдүүлэх явдал юм. Энэ зан үйл нь ихэвчлэн давтагддаг бөгөөд зуршил үүсгэсэн байдаг. Нэг чухал урьдчилсан нөхцөл бол бие махбодийн болон нийгмийн хүчний тэнцвэргүй байдлын тухай ойлголт (танхай этгээд эсвэл бусад хүмүүс) юм.

Дээрэлхэх нь дараах гурван шалгуураар тодорхойлогдох түрэмгий зан үйлийн дэд ангилал юм:

  1. Дайсагнасан зорилго
  2. Эрх мэдлийн (хүч) тэнцвэргүй байдал
  3. Тодорхой хугацаанд давтах давтамж

Дээрэлхэх нь дээрэлхүүлж буй хүнийг бие махбодь, оюун санаа, сэтгэл санааны хувьд хорлох зорилготой давтан, түрэмгий зан үйлийг хэлнэ.

  • Хувь хүний дээрэлхэлт (нэг хүн нэг хүнд дургүйлэхэж дээрэлхэх үзэгдэл)
  • Хэл амаар дээрэлхэлт (шоглох, нэр хоч өгөх, доромжлон дуудах, гутаах дээрэлхэлт)
  • Бие махбодын дээрэлхэлт (бие махбодыг бага зэргээс ноцтой гэмтээх дээрэлхэлт)
  • Харилцааны дээрэлхэлт (нэг хүнтэй харьцахгүй ганцаардуулж дээрэлхэх үзэгдэл)
  • Цахим дээрэлхэлт (нэг хүн болоод нэлээд хүн нэг хүний эсрэг хандах дээрэлхэлт цахим тролл)
  • Хамтын дээрэлхэлт (бүлэг хамт олон нийлж нэг хүнд дургүйлэхэж дээрэлхэх үзэгдэл)

Шинж тэмдэг

засварлах
  • Бие махбодийн шинж тэмдэг
  • Сэтгэл хөдлөлийн шинж тэмдэг
  • Зан төлвийн шинж тэмдэг
  • Мэдрэхүйн шинж тэмдгүүд
  • Бусад шинж тэмдэг

Үр дагавар

засварлах
  • Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэлээ алдах (Газар ширтэх, гөлрөх, гүн бодолд автах гэх мэт)
  • Сэтгэлээр унаж, зожиг болох (Ганцаар байхыг хүсэх гэх мэт)
  • Уурлаж, дайсагналцах (дээрэлхэлтийг дуурайх, адилхан байхыг хүсэх)
  • Сэтгэл зовох, түгших байдал нэмэгдэх (мартаж санах, цочих)
  • Урам зориг буурах (хүмүүстэй ярих дургүй байх)
  • Сурлага муудах (хичээлээ тоохгүй, дүнгээ тоохгүй болох)
  • Зохисгүй зан ааш сурах (муухай хувцаслах, хэт содон хувцас, имиж бүрдүүлэх)

Мөн үзэх

засварлах

Хүчирхийлэл

Сургууль орчмын дээрэлхэлт

Цахим холбоос

засварлах