Дээд палеолитын үе нь дэлхий нийтийг хамарсан мөстлөгийн эцсийн шатанд холбогдох ба палеолитийн төгсгөл юм.

Тухайн үед хур тунадас эрс багассаны улмаас тус орны томоохон уул нуруудаар, дунд палеолитын үед тогтсон мөсөн хучлага тал хөндий рүү бууж одоогийн Онон, Хэрлэн, Туул, Сэлэнгэ, Орхон зэрэг их гол мөрнүүд усаар улам арвижин орчин үеийн урсгалын горимтой болсон гэж үздэг. Цаг агаар хуурайшин, эх газрын уур амьсгалтай болсон энэхүү нөхцөлд арслан заан, хирс зэрэг урьдын том амьтдын зэрэгцээ зэрлэг адуу, үхэр, буга, янгир, аргал угалз, бөхөн, цагаан үнэг, тэмээн хяруул зэрэг амьтад хөршлөн амьдарч байсан нь палеонтологийн судалгаагаар тогтоогдсон билээ. Эдгээр амьтдын ясны үлдэгдэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Бугантын голын баруун эрэг, мөн аймгийн Ингэттолгой, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын сав, Төв аймгийн Жаргалант сумын нутаг Хар Ямаат уул, түүнчлэн Улаанбаатарын ойролцоо, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Хөвсгөл зэрэг аймгуудын нутгаас олджээ. Дээд палеолит нь Европ тивд 50000-10000 жилийн өмнөх үеийг хамрах бөгөөд Мөстлөгийн төгсгөл үеэс эхэлдэг. Орчин үеийн хүмүүс тив дэлхийгээр тархан суурьшсан нь Палеолитын сүүл үетэй холбоотой гэж эрдэмтэд үздэг.Палеолитын сүүл үе юугаараа онцлог вэ гэхээр чулуун багаж зэвсэг илүү боловсронгуй болж, хүмүүсийн бүтээлч чадвар хөгжиж, хээ угалз гоёл чимэглэлийн зүйлийг урлах болсон байна. Америкчууд Беринг ланд гүүрийг колончлох үед тэр үеийн индианууд 13500 жилийн тэртээх Кловис соёл иргэншилтэй төстэй байсан бөгөөд тэднийг Палео-Индианууд хэмээн нэрлэжээ. Ерөнхийдөө энэ цаг үеийн нийгмийн бүлгүүд нь анчид, ургамал ногоо түүгчдээс бүрдэх бөгөөд чулуун зэвсэг нь олон төрөл болон өргөжиж, хүмүүс янз бүрийн орчинд зохицон амьдрах чадвартай болсон байна

Дээд палеолитын эхэн үеийн нэг онцгой чухал хүчин зүйл бол хүний бие бялдарт гарсан чанарын том өөрчлөлт юм. Хүний гавлын яс томорч дух өндөрсөж ирсэн нь мичин хүний морфологийн үлдэц болох хөмсөгний ясны товгорыг арилгаж, хэл ярианы аппарат өөрчлөгдсөнтэй холбогдон эрүүний яс одоогийнхтой адил болж орчин үеийн хүн (1юто каргеш заргеш) бий болжээ. Дунд палеолитоос дээд палеолитод шилжих үед орчин үеийн хүн бий болсон нь юуны өмнө чулуун багаж зэвсгийг шинэ арга барилаар хийдэг болсноор илрэх бөгөөд мустьегийн үеийн дугариг таргил үлдэцээс гурвал-жин хэлбэрийн болхи залтас хэлтэлж авдаг байсан бол гонзгой хэлбэрийн үлдэцээс нимгэн урт хутган залтас тал бүрээс нь уртааш нь цуулж түүнийхээ ирмэгийг нэг ба хоёр талаас нь дахин холтчин засаж хурц ир гаргадаг болсон байна. Чулууг цуулах ба сэлтлэн ирлэх болсон нь тэр үед чулуун зэвсэг хийх үйл ажиллагаанд гарсан нэг ёсны шинэ оньсон арга байжээ. Монголын дээд палеолитын үеийн арвин баялаг олдворуудын үйлдвэрлэлийн арга нь харилцан адилгүй юм. Нэг хэсэг нь лөваллуан уламжлал дээр тулгуурлан хөгжсөн байдаг бол, нөгөө хэсэг нь Сибирийн болон Енисөйн дурсгалуудтай ижилсэх хандлагатай байдаг. Мөн энэ үө нь Хятадын хойд хэсэг, Дундад Азийн дурсгалуудтай ч үйлдвэрлэлийн арга төхник, он цагийн хувьд хамааралтай байна. Дунд палөолитьш үөд хэрэглэж байсан чулуун зэвсэг багаж бүрмөсөн шахагдаж гараагүйгээр үл барам тэдгээрийг улам боловсронгуй хийх болсноос гадна эсгүүр, цоолтуур, үзүүр мэс, тал дугуй бичил хусуур, жижиг сүх, ангийн цохиурт жад шинээр буй болж, хянгар, хутга зэрэг зэвсгийн төрөл олширч чанар нь урьдаас эрс сайжирчээ. Огтлох, цоолох, зүсэх зэрэг үйлдэлд зориулсан хөнгөн багаж зэвсэг энэ үөд мод ба' ясан бариултай болсон байна.

Нэмж унших

засварлах