Дэмбэрэлийн Мөнх

Дэмбэрэлийн Мөнх (1942 онд Говь-Алтай аймгийн Наран суманд төрсөн) нь Монгол улсын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолтой уран зураач юм.

Говь-Алтай аймгийн Наран сум буюу одоогийн Халиун суманд малчин Ц.Дэмбэрэлийн хүү болон төржээ. Дэмбэрэлийн Мөнх нь урлагийн нэрт зүтгэлтэн Д.Маньбадарын шавь юм.

1958 онд Д.Мөнх 16 настайдаа Говь-Алтай аймгийн Урчуудын эвлэлд дагалдах зураачаар томилогдон ирснээр анх уран зургийн гараагаа эхлэж байсан байна.