Дуламжавын Төмөрбаатар

Дуламжавын Төмөрбаатар нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх.

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
1999 АХ-ын 78 жилийн ойн баяр наадамд улсын арслан Ж.Хайдаваар дөрөв, дархан аварга Х.Баянмөнхөөр тав давж

" Монгол улсын начин " цолыг хүртсэн.

512

Цэргийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
1982 Бүх цэргийн баяр наадамд зургаа даван үзүүрлэж " Цэргийн заан " цол хүртсэн. 128

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
1984 Өмнөговь аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Ваанчигаар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128
1989 Өмнөговь аймгийн баяр наадамд зургаа давж, улсын начин Д.Багахүүд өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
1993 Өмнөговь аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан О.Мөнхбаатарт өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
1994 Өмнөговь аймгийн баяр наадамд улсын начин Д.Багахүүгээр долоо даван түрүүлсэн. 128
1996 Өмнөговь аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Баттулгаар долоо даван түрүүлсэн. 128
1997 Өмнөговь аймгийн баяр наадамд улсын начин Д.Багахүүгээр долоо даван түрүүлсэн. 128