Дулаанхаан
Дулаанхаан нь Монгол Улсын хоймор нутаг болох Сэлэнгэ аймгийн нутагт орших бөгөөд нийслэл Улаанбаатар хотоос хойд зүгт 270 км-т, Сэлэнгэ аймгийн төвөөс урд зүгт 50 км-т, Шаамар сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т, Дархан хот-оос баруун хойд зүгт 60 км-т /Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум орох замд/ оршдог тосгон юм. 1994 оны байдлаар тосгоны хүн ам 1,997 байжээ.
Дулаанхаан тосгоны баруун талаар Монголын төмөр замын өртөө дайран өнгөрнө.