Дугуйн томьёо (мөн тэнхлэгийн тохируулга гэж нэрлэнэ) гэдэг нь төмөр замд холбогддоггүй хуурай газрын тээврийн хэрэгслийн бүх дугуйн нийт тоог хөтлөгдөх болон хөтлөгч дугуйн тоогоор илэрхийлсэн томьёо юм.

Уг томьёо нь:

A × B / C

буюу

A × B * C

үүнд:

  • A = Дугуйн тоо (давхар дугуй нь нэг дугуйнд тооцогдоно)
  • B = Хөтлөгч дугуйн тоо
  • / = Арын цуваа дугуйнуудын багцын урд талын дугуй нь залалттай (түрүүлэх явалттай)
  • * = Арын цуваа дугуйнуудын багцын ард талын дугуй нь залалттай (дагуур явалттай)
  • C = Жолоодох буюу залах дугуйны тоо

Ихэнх тохиолдолд стандарт тохируулгатай гэж тооцох ба энэ тохиолдолд урд тэнхлэг залуургатай, хойд тэнхлэгт байхгүй. Энэ нь зөвхөн урд тэнхлэг залах бол томьёоны арын хэсгийг орхидог. Дугуйн томьёоноос олны мэдэх томьёонд бартаат замын тэрэгний 4x4 орно. 6x4/4 гэсэн томьёо нь зургаан дугуйтай, түүнээс дөрөв нь хөтлөгч дугуйтай тээврийн хэрэгсэл гэсэн үг. Энэ тохиолдолд гурван тэнхлэгтэй тээврийн хэрэгсэл болно.

Мөн түүнчлэн A × B × C томьёог бас их хэрэглэдэг. Үүний C үсэг нь урд талын тэнхлэг залдаг болохыг илэрхийлэх ба үүгээр тухайн тээврийн хэрэгслийн тэнхлэгийн хуваарилалтыг мэдэх боломжтой юм. Жишээлбэл 8x4x4 гэсэн томьёоны 8 нь найман дугуй буюу 4 тэнхлэгтэй, түүний арын хоёр тэнхлэг нь хөтлөгч тэнхлэг, урд талын 2 тэнхлэг нь залах тэнхлэг болохыг заана. Энэхүү тэмдэглэгээ нь 6x2/2 гэсэн гурван тэнхлэгтэй тээврийн хэрэгслийн урд тэнхлэг залах, арын хоёр тэнхлэгийн арынх нь тэнхлэг хөтлөгч тохируулгатай (6x2 тохиолдолд арын хоёр тэнхлэгийн урд талынх нь хөтлөгч тэнхэг) давxцаж байна. Ташуу зураас нь түрүүлэх явалттай арын тэнхлэгийг илэрхийлэх бол түүний өмнөх тоо нь залах дугуйны тоо юм.

Мөн үзэх

засварлах

Эх сурвалж

засварлах
  • Josef Epker: Lastkraftwagen und Technik. Epjos Verlag, 2014.