Дуа Липа

Их Британийн дуучин, ая зохиогч, загвар өмсөгч

Дуа Липа нь Их Британийн дуучин, ая зохиогч, загвар өмсөгч юм. Загвар өмсөгчөөр ажиллаж байхдаа Уорнер Мюзик Групптэй 2015 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, 2017 онд өөрийн нэрээр нэрлэгдсэн анхны бие даасан цомгоо гаргасан. Тус цомог нь Их Британийн хөгжмийн цомгийн жагсаалтад 3 дугаарт эрэмбэлэгдсэн амжилт гаргасан.

Дуа Липа
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрДуа Липа
Төрсөн өдөр1995 оны 8 сарын 22
Төрсөн газарЛондон, Их Британи
Яс үндэсАлбани
Улсын иргэнИх Британи
Ажил үйлДуучин
Дуулдаг хэлАнгли хэл
Урсгалпоп, инди-поп, дрим-поп
Цахим хуудасwww.dualipa.com

Дуа Липа нь өөрийн дуу хөгжмийн авьяас чадвараар Грэммийн хошой шагнал, BRIT Awards гурван удаа, MTV Европын хөгжмийн хоёр удаагийн шагнал хүртсэн залуу уран бүтээлч юм.

Бага насЗасварлах

Дуа Липа нь 1995 оны 8 сарын 22-нд Их Британи улсын Вэстминстрт албани цагаач гэр бүлд төрсөн. Түүний нэр нь албани хэлээр "хайр" гэсэн утга агуулдаг. Түүний эцэг нь маркетингийн менежерээр ажилладаг мөн Косовогийн рок хамтлагийн дуучин, харин эх нь аялал жуулчлалын салбарт ажилладаг. 2006 онд гэр бүлийн хамт Косово улс руу нүүхээс өмнө Силвиа залуучуудын театр урлагийн сургуульд суралцаж байсан.

14 настайгаасаа эхлэн Пинк, Нелли Фуртадо зэрэг дуучдын дууг дуулж, Youtube цахим хуудсанд бичлэгээ оруулж эхэлсэн. Үүнээс нэг жилийн дараа дуучин болох сонирхолдоо хөтлөгдөн Лондонд нүүж ирсэн. Парламент Хилл ахлах сургуульд суралцаж, бямба гарагт нь Силвиа залуучуудын театр урлагийн сургуульдаа хичээллэж эхэлсэн. Дуу хөгжимд зарцуулах орлого олохын тулд ресторан, шөнийн клубүүдэд цагийн ажил хийж байсан. 16 настайдаа ASOS Marketplace компанийн цахим каталогийн моделиор ажиллаж эхэлсэн. 2013 онд Их Британийн алдартай шоу болох The X Factor-ийн сурталчилгаанд тоглосон.

Уран бүтээлчийн замналЗасварлах

2015 онд уушийн газарт зөөгчөөр ажиллаж байх үедээ Tap Management компанитай уран бүтээлийн гэрээ байгуулах санал хүлээн авсан. Улмаар тухайн ондоо шинэ дуучин хайж байсан Уорнер Мюзюк Групптэй гэрээ байгуулсан. 2016 он буюу 1 жилийн дотор 3 сингл цомог гаргаж Европ, Америкийн хөгжмийн жагсаалтуудад тэргүүлж эхэлсэн. 2017 онд өөрийн нэрээр нэрлэгдсэн анхны студийн цомгоо гаргасан нь Их Британи улсад борлуулалтаараа тэргүүлж, шилдэг цомгийн жагсаалтад багтсан.

Хувийн амьдралЗасварлах

Энэрэнгүй үйлсЗасварлах

Дуа Липа өөрийн эцгийн хамт 2016 онд Косово улсын Приштина хотын эмзэг бүлгийнхэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Санни Хилл нэртэй сан үүсгэн байгуулсан. 2019 оноос ЮНИСЕФ-ийн үйл ажиллагааг дэмжигч болж, Ливан улс дахь дүрвэгч хүүхдүүдийн хуаранд хүмүүнлэгийн тусламж хүргэхээр 3 хоног зочилж байсан.

Улс төрийн үзэл бодолЗасварлах

2019 оны Их Британийн Хөдөлмөрийн намыг дэмжиж оролцсон. Тэрээр өөрийн Инстаграмм хуудсаараа дамжуулан сонгуулийн оролцоо чухал байгаа талаар дурьдаад Хөдөлмөрийн намыг дэмжихийг уриалсан.

Бүрэн хэмжээний цомгуудЗасварлах

Бүрэн хэмжээний студийн 2 цомог гаргасан.

  • Dua Lipa (2017)
  • Future Nostalgia (2020)