Дота 2
Дота 2 нь Valve корпорациас хөгжүүлдэг онлайн мултьплеар, стратеги төрлийн тоглоом юм. 2011 онд анх туршилтын хувилбараар Microsoft Windows дээр гаргаж байсан ба 2013[1][2] оны 7 сард албан ёсоор Дота 2 гэх тоглоом бүрэн дуусаж Windows, OS X, Linux тоглож болхоор тоглоом сонирхогчдод хүржээ. Дотаг тоглодог тоглогчид одоогийн байдлаар 1,5 сая даваад байгаа ба өдөр бүр 500,000 гаруй хүн идвэхтэй тоглодог байна.
Тоглоомын тухайд гэвэл 5, 5н тоглогчтой 2 баг байх бөгөөд нэг том тулааны талбар дээр тоглоом өрнөх юм. Тоглогч тус бүр өөр өөрийн гэсэн чадвар, давуу болон сул талуудтай 117 баатраас сонгон тоглоно. 1 тоглогч нэг л баатар удирдана. Тоглоомын гол зорилго нь 2 талд Ancient гэх төвийг хамгаалах үүрэгтэй. Аль түрүүлж эсрэг багийнхаа Ancient-г устгаж чадсан баг нь ялна.
Дота 2-н хөгжил нь анх 2009 онд Valve, анхны Дотаг хөгжүүлэгч, дизайнер IceFrog-той гэрээ хийснээр эхэлсэн юм. Дота нь тоглолтын үйл явц, тоглоомын чанараараа оглоом шүүлжлэгчдээс маш өндөр үнэлгээ авсан юм.
2015 оны 9 сард Source 2 гарах хүртэл анхны Source дээрээ ажиллаж байлаа. Source 2-н загвар дээр хийсэннь маш олон давуу талуудыг тоглогчдод нээлттэй болгосон ба өмнөх Source-аа бодвол илүү хялбар, харагдах байдал үзэмжийн илүү сайн хийжээ.
Орчин үеийн электроник спортийн нэг том төөлөл нь Дота юм. Олон орны мэргэжлийн багууд улс улсаар аялан аврагийн төлөөх тэмцээнүүдэд оролж байна. Үүний хамгийн том тэмцээн болох International нь жил бүрийн зун Valve-оос зохиогддог ба 2018 оны тэмцээний мөнгөн дүн нь 20 гаруй сая $[3] болсон ба цахим спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээнээр одоогийн байдлаар амжилт тогтоогоод байгаа юм. Мөн 2015 оноос эхлэн Valve Major гэх нэрэн доор олон улсын тэмцээн зохиохоор болсон ба Германд-Frankfurt Major 2015, Хятадад-Shanghai Major 2016, Филиппинд-Manila Major 2016 тус тус амжилттай зохиогдсон юм.
Тоглолт
засварлах[4]Дота нь гурван хэмжээст (3D) график орчинд өрнөх онлайн мултьплеар, стратеги төрлийн тоглоом юм. Radiant ба Dire гэгдэх хоёр багт тав таван хүн байх ба тэгш хэмт бус талбайд хоорондоо өрсөлдөнө. Багийн гишүүн бүр 117н өөр, онцгой баатруудаас нэгийг нь удирдан өөр өөрсдийн тоглох арга барилаар тоглоно. Тоглоомын эхэнд баатар болгон хамгийн бага experience level буюу нэг левэлтэй эхлэх ба тулаанд олон оролцох тусам тэдний туршлага нэмэгдэж өөрсдийн хүчээ нэмдэг байна. Левэл нэмэх бүрт тоглогч өөрийн баатарт шинэ чадвар сургах эсвэл статистикийг нь нэмж болдог.
Radiant ба Dire хоёр нь, дундуураа голоор зааглагдсан байх ба, аль аль нь багийн хамгийн чухал барилга болох Ancient ба, баатруудын амин болон шидийн оноонуудыг нөхөх оргилууртай байдаг. Тоглоом зөвхөн аль нэг багийн Ancient устсан үед л дуусна. Хоёр багууд хоорондоо гурван замаар холбогдсон байх ба, тэднийг нь “lane” гэж нэрлэдэг ба тэднийг хамгаалагч цамхагууд болон компьютераар удирдуулсан “амьтад” хамгаалж байдаг. Эдгээр амьтад тодорхой хугацааны интервалтай төрж, хэсэг сүргээрээ lane-р эсрэг багийн барилгуудыг устгахаар өөрсдөө явдаг. Мөн эдгээрээс гадна аль ч талд ороогүй амьтад болох “neutral creeps” оршдог ба тэдгээрийн хамгийн хүчтэйг нь Roshan гэнэ. Түүнийг устгаснаар түүнийг эзэмшнээр нэг удаа дахин төрөх боломжтой зүйлийг өөрийн болгон авч чадна. Roshan тодорхой хугацааны дараа ахин амилдаг ба амилах тутамдаа улам хүчирхэгжиж хэрэгтэй ховор зүйлсийг унагаасаар байх юм. Өөрөөр хэлбэл та Roshan-г устгаж ховор зүйлсийг аван хожиход 1 алхам ойртоно гэсэн үг.
Үүнийг зөвхөн Roshan-г устгаж чадсан баг нь л авч чадна. Тоглоомын үеэр тоглогчид зогсолтгүй мөнгө орж ирэх ба түүнийг цуглуулан өөрийн баатрыг улам сайжруулах “item”-уудыг худалдан авдаг. Мөн мөнгийг өөрөөр ч олж авах арга байдаг ба, эсрэг талын цэргүүд, барилгууд, мөн баатруудыг устгаснаар олж авдаг. Гэвч зөвхөн амьтдыг устгах хамгийн сүүлийн цохилтыг хийсэн баатар л мөнгө авах ба үүнийг “last-hitting” гэдэг. Харин баатар үхэх тохиолдолд ойролцоо байгаа бүх багийн хүмүүс мөнгө болон exp авдаг. Эсрэг багдаа бүтэн мөнгийг нь өгөхгүйн тулд өөрийнхөө багийн амьтад болон барилгуудыг мөн устгаж болдог.
Хөгжүүлэлт
засварлахҮүсэл, Гарал
засварлахДота гэх тоглоом нь анх 2003 онд Defense of the Ancients (DotA) гэх нэртэйгээр Blizzard Entertainment-н Warcraft III:Reign of the Chaos гэх тоглоомын бага хэсэг болох мап хэлбэрээр гарсан ба “Eul” гэх дизайнер бүтээсэн байна. Дараа жил нь Warcraft III тоглоомын нэмэлт болох, The Frozen Throne, нээлтээ хийн Дота олонд танигдаж эхэлсэн байна. Steve Feak ба түүний найз Steve Mascon- хоёрын бүтээсэн DotA: Allstars нь хамгийн амжилттай байсан ба тэд хамгийн анхны Дота тойрог хүрээллийг dota-allstars.com гэх вэбсайт дээр байгуулсан ба үүнийгээ өргөжүүлэн DotA-Allstars, ХХК гэх компаны нэр дор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. 2005 онд Feak, Dota Allstars-с гарсан ба түүний найз, (нууц нэр) IceFrog гол дизайнер болсон байна. Дота өдөр өдрөөр эрчээ авч, хамгийн алдартай mod, 2008 онд цуутайтайгаар и-Спорт(интернэт спорт) гэх нэрийг олж авсан. 2009 онд Feak, болон IceFrog нар уналтанд орсон нь шинээр playdota.com гэх тойрог үүсгэх шалтгаан болсон.
Valve-н Дотаг сонирхох болсон шалтгаануудыг нэг бол тэдний туршлагатай ажилчид уг тоглоомонд шимтэн орж, үүнийг спортын түвшинд тоглохыг хүссэнтэй холбоотой. Эдгээр ажилчдын дунд Team Fortress тоглоомын дизайнер Robin Walker ч байсан. Valve компани IceFrog-тай и-мэйлээр дамжуулан түүнээс ирээдүйн, холын зорилгийн талаар асууж шийдэлд хүрснээр IceFrog өөрийн ажлаа илүү өндөр түвшинд гүйцэтгэх чадахаар болсон байна.
Дизайн
засварлахДота 2-н эхний зорилго нь Дота 1-нхаа өнгөлөг чанарыг алдахгүй байх явдал байсан ба үүнийг Source engine-д тохируулан шинэчлэх байв. Дота 2-ын Radiant, Дота 1-ын Dire нь Scourge болон Sentinel-үүдийг орлож гарж ирсэн. Харин баатруудын хувьд аль аль багийнхаа шинж чанарыг аль болох бага агуулж, биеэ даасан загвартай болгосон.Баатруудын нэр ба чадварууд, тулааны талбар, item-ууд нь Дота 1-ынхаасаа бараг ялгаагүй байхаар хийсэн. Тоглолтуудад зориулсан шинэ зүйл нь unranked, буюу тоглогчдыг өөрсдийнх нь түвшинтэй ойролцоо хүмүүстэй тааруулах, мөн ганцаараа өөр тоглочидтой эсвэл Хиймэл Оюун Ухаантай тоглох боломжтой болсон.
Эх Сурвалж
засварлах- ↑ Hernandez, Patricia (July 9, 2013). "Valve Finally "Releases" DOTA 2". Kotaku. Татаж авсан: May 16, 2016.
- ↑ McDonald, Tim. "Dota 2 patch adds Linux and Mac support, plus customisable chat wheel". incgamers.com. IncGamers. Татаж авсан: May 16, 2016.
- ↑ Phil Savage (July 21, 2015). "The International 2015 prize distribution announced". PC Gamer. Татаж авсан: May 16, 2016.
- ↑ source engine