Дон Брагг (Англи: Don Bragg, * 1935 оны 5 сарын 15-нд Нью-Жерсигийн Пеннс Гров; † 2019 оны 2 сарын 16[1]) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, тулгууртай харайлтын тамирчин юм. Тэрээр 1960 оны Ромын олимпоос алтан медаль хүртсэн.

Дон Брагг

Дон Брагг, 1960 он

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Дон Брагг
Төрсөн огноо 1935 оны 5 сарын 15
Төрсөн газар Пеннс Гров, Нью-Жерси
 
Медалиуд
Зуны олимп
Алт Ром 1960 Тулгууртай харайлт
Пан Америкийн наадам
Алт Чикаго 1959 Тулгууртай харайлт

Брагг Пеннс Гровын ахлах сургуулийг дүүргэжээ[2].

Брагг хөнгөн цагаан тулгуур хэрэглэж байсан сүүл үеийн тамирчдаас шилдгүүдийн нэг нь байлаа. 1954 - 1960 он хүртэл дэлхийн шилдгүүдийн жагсаалтад байнга бичигдэж байсан ба 1960 оны олимпын өмнөх сорилгын үеэр 4.80 м дээгүүр давж, дэлхийн дээд амжилт тогтоосноос гадна олимпод 4.70 м-ийн амжилтаар алтан медаль хүртжээ. Түүнээс гадна 1959 онд Филадельфид 4.81 м-ээр танхимын дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.

  1. 1960 Olympic pole vault champion Don Bragg dies. In: iaaf.org. 18. Хоёрдугаар сар 2019, хандсан 18. Хоёрдугаар сар 2019.
  2. Staff. "The Twig Was Bent" (Memento 27. Наймдугаар сар 2013 цахим архивт), Тайм, 1959 оны 4 сарын 20. 2010 оны 1 сарын 29-нд авсан.