«Долоон самурай» (япон. 七人の侍 , дуудлага-шичинин-но самүрай, англи. Shichinin no samurai)Японы нэрт найруулагч Күросава Акирагийн 1954 онд 500 мянган ам.доллараар бүтээсэн самурай нарын тухай дэлхийн кино урлагийн түүхэнд орсон Японы томоохон эмгэнэлт кино юм. Уг кино Их Британийн кино урлагийн талаар гардаг "Empire" (англи. empire — эзэнт улс) сэтгүүлээс 2010 онд гаргасан «Дэлхийн кино урлагийн шилдэг 100 кино»-ны жагсаалтыг тэргүүлсэн байна.

"Долоон самурай" киноны сурталчилгааны хуудас

Кино бүтсэн түүх

засварлах

Күросава туслахууддаа эртний Японы эрин үеийн түүхийг харуулсан түүх олохыг үүрэг болгосон байна. Улмаар туслахууд нь хайсаар байгаад хоол хүнс, орон байрны төлөө тариачдыг дээрэмчдээс хамгаалахаар хөлслөгдөж буй самурайн тухай нэгэн түүх олсон гэдэг.

Куросава киноны бүх чухал гол дүрүүдийн намтар, тайлбарыг дэлгэрэнгүй бичдэг байжээ. Тэд ямар хувцас өмсдөг, хэрхэн ярьдаг, ямар хоолонд дуртай гэх мэт нарийн зүйлийг нэг бүрчлэн судалсан байна. Киноны үйл явдлын цаг хугацаа, газар нь дундад зууны үеийн Япон улс хоорондын дайнаар хуваагдсан Сэнгокү үеийг харуулдаг юм.

Долоон самурай киноны анхны хувилбар нь 203 минут үргэлжилдэг байв; Японд нээлтээ хийхдээ өргөн олонд киноны бараг талыг нь хасаж (эх хувилбарыг зөвхөн томоохон хотуудад үзүүлсэн) үзүүлсэн. Өөр нэг богиносгосон хувилбар - 141 минут хүртэл - экспортод зориулж тусгайлан бүтээгдсэн бөгөөд киноны энэ хувилбарыг Европ, АНУ-д үзүүлсэн байна.

Сүүлд 1975 онд үзэгчид "Долоон самурай" зохиолын зохиогчийн хувилбарыг бүтнээр нь олж үзсэн ажээ.

Энэ кино 1954 оны 4-р сарын 26-нд Японд нээлтээ хиймэгц дотооддоо болон гадаадад алдартай болсон юм.

Долоон самурайн дүрд

засварлах
  • Шимүра Такаши — Шимада Камбээ (島田勘兵衛), хэсгийн ахлагч
  • Инаба Ёшио — Катаяма Горобээ (片山五郎兵衛), хоёр дахь самурай, Камбээ хөлсөлсөн.
  • Като Дайсүкэ — Шичирожи (七郎次), гурав дахь
  • Чиаки Минорү — Хаяшида Хэйхачи (林田平八), самурай, Горобээ хөлсөлсөн
  • Кимүра Исао — Окамото Кацүширо (岡本勝四郎), сурвалжит гэр бүлээс гаралтай залуу
  • Миягүчи Сэйжи — Кюүзо (久蔵), сэлэм эргүүлдэг мастер
  • Мифүнэ Тоширо — Кикүчиё (菊千代), долоо дахь гишүүн