Долоон Уул- Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс 25 км зайтай Бүрэн хаан (Мөнх сарьдаг) уулын хормой, Хөвсгөл нуурын эрэг дээрхи үзэсгэлэнт байгальд оршдог гэр бааз юм. Хөвсгөл нуур нь Монголын хамгийн цэнгэг устай нуур. Хөвсгөл нуур нь гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг ихээр татдаг Монголын үзэсгэлэнт газруудын нэг бөгөөд 9 төрлийн загастай, ховор эмийн ургамал ихтэй. Хөвсгөл нууранд оршдог "Долоон Уул" хагас арлын нэрээр гэр баазыг нэрлэж 2014 онд анх байгуулсан. "Долоон Уул" гэр баазаас Бүрэн хаан(Мөнх-сарьдаг)(3491м далайн түвшнээс дээш) уул өөд авирах 12 км тул 1 өдрийн хугацаанд оргилд гарч болох бөгөөд зам жим нь өгсөхөд хялбар болно. Мөн гэр баазаас холгүй орших Ногоон нуур, Шар нуур, Баян Уул, Хунт нуур, Их Хороо гол, 13-н овоо, Шувуун зах гэсэн нүд хужирлах газруудаар аялаж зугаалах боломжтой.

Долоон Уул жуулчны баазын зураг
Хөвсгөл нуур
Мөнх-Сарьдаг уул

Монгол нүүдэлчний ахуй соёлтой танилцах, Монгол үндэсний хоол зооглох, бэлэг дурсгал, гэр музей, Монгол үндэсний тоглоом наадгай тоглох, сур харваа, үндэсний дээл хувцас өмсөж зураг авах, урлагийн арга хэмжээг зохион байгуулдаг.

Бүрэн хаан ууланд авирах, загасчлах, морин аялал, явган аялал, шувуу ажиглах аялал, бөө мөргөлийн аялалаар аялах боломжтой.

Гадаад холбоос

засварлах