Ханх сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 5,500 км² газар нутагтай[1]. 2000 оны байдлаар 2140 оршин суугчтай байв. Сумын төв Турт нь Хөвсгөл нуурын хөвөөнд, аймгийн төв Мөрөнгөөс хойш 280 км, нийслэл Улаанбаатараас 1020 км, Оростой хиллэх Ханх-Мондийн хилийн боомтоос 22 км зайд оршино. Хөвсгөл аймгийн хамгийн өндөр цэг Мөнх Сарьдаг тус сумын нутагт, Оросын хилийн орчимд бий.

Ханх сум
ᠬᠠᠩᠬ᠎ᠠᠰᠤᠮᠤ
Хөвсгөл нуурын Турт боомт
Хөвсгөл нуурын Турт боомт
Улс Монгол
Аймаг Хөвсгөл
Үүсгэн байгуулагдсан1931 он
Рэнчинлхүмбэ сумтай нэгтгэсэн1959 он
Дахин байгуулагдсан1994 он
Газар нутаг
  Нийт5,498.7 км2 (2,123.1 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,855
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Түүх засварлах

1931 онд Хөвсгөл аймагтай хамт байгуулагдсан. 1933 онд 346 өрхийн 1,000 орчим хүн, 13,200 орчим толгой мал тоологджээ. 1955 онд сумыг татан буулгаж, зарим хэсгийг нь Чандмань-Өндөр суманд нэгтгэсэн бол үлдэх хэсэг нь Турт хороо нэртэйгээр зохион байгуулагджээ. 1959 онд сумыг сэргээн байгуулсан ч 1978 онд дахин татан буулгаж, энэ удаа Рэнчинлхүмбэ сумтай нэгтгэсэн байна. 1994 онд тус сумыг дахин байгуулсан. 1956 - 1990 онд тус суманд "Хөвсгөл Долгио" нэгдэл ажиллаж байв.

Эдийн засаг засварлах

2004 онд багцаагаар 26,000 толгой мал байснаас хонь 6,600, ямаа 7,500, үхэр, сарлаг 8,900,адуу 2,600, тэмээ 6 байв[2]. 2000 онд сумын төв ОХУ-ын эрчим хүчний шугамд холбогджээ.

Ном зүй засварлах

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.156

Эшлэл, зүүлт засварлах

  1. Хөвсгөл нуурын хэсгийг оролцуулан тооцсон байж болзошгүй.
  2. "Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, х.111" (PDF). Archived from the original (PDF) on 2007-03-22. Retrieved 2007-03-22.