Долли (1996.07.05 – 2003.02.14) нэртэй хонь нь атомын шилжүүлгийн аргаар нас бие гүйцсэн амьтаны биеийн эснээс хиймэл аргаар гаргаж авсан анхны хөхтөн амьтан юм. Түүнийг Эдинбургийн Их Сургууль болон PPL Therapeutics биотехнологийн компанийн харьяа Рослин Институтийн ажилтнууд болох Йан Вилмут, Кэйт Кэмпбэл нарын хүмүүс эсийн үржлийн аргаар гаргаж авчээ. Харин санхүүжилтийг тус биотехнологийн компани болон ХАА-н яамнаас хангаж өгсөн аж. Долли нь 1996 оны 7-р сарын 5-нд төрсөн бөгөөд долоон нас хүрэхээсээ таван сарын өмнө уушигны өвчнөөр үхжээ. Тэрээр түүнийг BBC News болон Шинжлэх Ухаанч Америк сэтгүүлээс “дэлхийн хамгийн алдартай хонь” хэмээн зарлаж байсан аж.

Долли хонь нь соматик эсийг ялган хувилах аргаар бий болгосон анхны амьтан

Түүнийг бүтээх эсийг хөхний булчирхайн эсээс гаргаж авсан ба биеийн зарим нэг тусгай хэсгээс авсан эсээр дахин нэгэн амьд биеийг бүтээж болдог гэдгийг үүгээрээ баталсан юм. Түүний нэрийг Америкийн дуучин, жүжигчин, зохиолч, филантрофист Долли Патроны нэрээр нэрлэсэн.

Цахим холбоос

засварлах
  Commons: Долли (хонь) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.