Дита Фон Тийз
Дита Фон Тийз (Англи: Dita Von Teese) нь Америкийн бүрлеск модел, жүжигчин Хийдэр Рэни Свийтийн тайзны нэр юм.
Дита Фон Тийз | |
---|---|
Төрсөн | Хийдэр Рэни Свийт 1972 оны 9 сарын 28 АНУ, Мичиган, Рочестер |
Ажил | модел, жүжигчин |
Эхнэр (нөхөр) | Мэрилин Мэнсон (2005-2007) (салсан) |
Цахим сүлжээ http://www.dita.net |
Намтар
засварлахТэрээр 1972 оны 9 сарын 28-нд Америкийн Мичиган муж улсын Рочестерт 3 охинтой айлын дундах охин болж мэндэлсэн байна. Түүний ээж гоо сайханч, харин эцэг нь бал чулуу үйлдвэрлэдэг компанид техникч хийдэг байв.
Фон Тийз 1940-өөд оны сонгодог ретро стилиэрээ алдаршсан. Түүнийг бага байхад ээж нь даашинз авч өгөх дуртай байсан байна. Ээж нь Холливүдийн алтан үеийн кинонуудад дуртай байсан тул Дитаг уг стилиэр, ялангуяа Бэтти Грэбл шиг хувцасладаг болгосон аж.
Фон Тийз багаасаа балетаар хичээллэдэг байсан бөгөөд 13 настайдаа орон нутгийн бүжгэн жүжгийн компанид гоцлол бүжигчнээр ажиллаж байв. Фон Тийз "Би 15-тайдаа хамгийн сайн байсан" гэж дурссан удаатай бөгөөд балетчин болохыг хүсдэг байжээ. Хожим тэрээр уг чадвараа бүрлеск шоуны үзүүлбэртээ чадварлагаар ашигладаг болжээ.