Дашзэвэгийн Ганхуяг

Системийн шинжээч

Дашзэвэгийн Ганхуяг (1954 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн) - эдийн засаг, улс төр, нийгмийн болон бусад шинжлэх ухааны салбарыг хамарсан системийн шинжилгээ хийдэг Монголын судлаач, нийтлэгч юм.

Боловсрол

засварлах

1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн.

Ажилласан байдал

засварлах

Нийгмийн Ухааны Институт-д эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төв-ийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан.[1] 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн.

Тэрбээр Wordpress систем дээр суурилсан ganaa.mn хаягтай блог ажиллуулдаг бөгөөд тогтмол олон уншигчидтай болсон. WHOIS сангийн мэдээллээр түүний блог сайт нь 2008 оны 3-р сараас хойш идэвхтэй ажиллаж байна.[2] Блог дахь мэдээлэл нь улс төр, шинжлэх ухаан, орчуулга, ашигт малтмал, Л.Н.Гумилев, залуу судлаачдад өгөх зөвлөмж, бусад гэсэн хэсгүүдээс бүрддэг.

Cүүлийн үед хийсэн бүтээлүүд

засварлах
  • ҮЗЭГДЭЛ ХИЙГЭЭД МӨН ЧАНАРЫН ТУХАЙ
  • АМИНЧ ҮЗЭЛ ХИЙГЭЭД ХАМТАЧ ЁСНЫ ТУХАЙ № 2
  • ХЯТАДЫН СОЦИАЛИЗМ…
  • ТҮҮХЭЭ МЭДМЭЭР БАЙНА УУ ?!
  • МОНГОЛ ТИЙМ МУУХАЙ ЮУ…
  • УЛСАА ЯАЖ ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ ? № 1
  • НАОМИ КЛЯЙН БА МОНГОЛЫН НЕОЛИБЕРАЛУУДЫГ ХАРААХ НЬ.
  • АЛТАН ЗУЛЫН ӨВЧИН
  • ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 12.
  • Г.УЯНГА: МОНГОЛЫН АРДЧИЛАЛ ҮЛЭМЖИЙН ИХ ГАЖУУДАЛД ОРСОН.
  • ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ЭЗЭН БОЛ, ИДСЭН ХООЛОНДОО САВ БОЛ…
  • УУТ УУТ МӨНГӨӨР УЛСАА ХУДАЛДСАН САЙДУУД ГУАЙ…
  • ГЕОРГ ВИЛЬГЕЛЬМ ФРИДРИХ ГЕГЕЛЬ: ТҮҮХИЙН ФИЛОСОФИЙН ЛЕКЦҮҮД № 4
  • СҮНС ХИЙГЭЭД ГАЛЫН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ НЬ
  • ГЕОРГ ВИЛЬГЕЛЬМ ФРИДРИХ ГЕГЕЛЬ: ТҮҮХИЙН ФИЛОСОФИЙН ЛЕКЦҮҮД № 3
  • ГЕОРГ ВИЛЬГЕЛЬМ ФРИДРИХ ГЕГЕЛЬ: ТҮҮХИЙН ФИЛОСОФИЙН ЛЕКЦҮҮД № 2
  • ГЕОРГ ВИЛЬГЕЛЬМ ФРИДРИХ ГЕГЕЛЬ: ТҮҮХИЙН ФИЛОСОФИЙН ЛЕКЦҮҮД № 1
  • СҮЙРЛИЙН ҮР БА УРГАЦ
  • ЭХ ОРНОО ИНГЭЖ ХАМГААЛДАГ
  • МАНАЙХНААС БУСАД НЬ БАЯЛГАА ЗҮГЭЭР ӨГДӨГГҮЙ.

Гадаад холбоос

засварлах
  1. http://en.gravatar.com/gankhuyag
  2. Ganaa.mn домайн хаягийн WHOIS бичлэг