Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК нь анх 1990 оны 04 сарын 14 өдрийн Сайд нарын Зөвлөлийн 160 дугаар тогтоолоор Монгол болон Япон улсын засгийн газар хоорондын гэрээний дагуу БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Техник Засварлах металл боловсруулах үйлдвэрийн асуудал эрхэлсэн комиссын харьяалалд инженер Ганжууржав, А.Балжинням, Г.Ойдов, Н.Норовсүрэн, Ц.Бээжин нарын менежментийн багийн удирдлагаар Дархан-Сэлэнгийн бүс нутаг дахь Баянгол,Төмөртэй, Төмөртолгой гэх 3 төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн байгуулагджээ. Үйлдвэрийн шавыг 1990 оны 7 сарын 4-ний өдөр тавьснаар бүтээн байгуулалтын ажил 4 жилийн хугацаанд явагдаж, 1994 оны 7 сарын 4-ний өдөр бүрэн хэмжээгээр ашиглалтад орсон түүхтэй.
Аж үйлдвэрийн салбар | Металлурги
Уул уурхай Баяжуулах |
---|---|
Үүсгэн байгуулагдсан | 1993 онд ган хайлж эхэлсэн |
Төв байр | Дархан-Уул аймаг |
Бүтээгдэхүүн | Арматур
Гөлгөр ган туйван Төмрийн хүдэр Баяжмал Ган бөмбөлөг |
Цахим хуудас | www.dmp.mn |
Тус компани нь төмрийн хүдрийн олборлолт, боловсруулалт, экспорт, гангийн үйлдвэрлэл гэсэн чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг, Монгол улсын анхны бөгөөд хамгийн том ган үйлдвэрлэгч, үндэсний томоохон компаниудын нэг юм. Компаний Ерөнхий захирлаар Д.Батжавхлан (Монголын Үндэсний Аж Үйлдвэрийн Зөвлөлийн Ерөнхийлөгч) 2014 оны 4 сараас эхлэн ажиллаж байгаа бөгөөд одоогоор нийт 1405 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК нь төрөл бүрийн хэмжээтэй барилгын иржгэр, гөлгөр ган туйван, ган булан, ган бөмбөлөг болон төмрийн хүдрийн баяжмал гэсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, дотоод болон гадаадын зах зээлд борлуулан ажиллаж байна.
“Уул уурхай, металлургийн цогцолбор” төсөл
засварлахДарханы төмөрлөгийн үйлдвэр нь өөрийн эзэмшлийн Төмөртолгой, Төмөртэй болон Хуст-Уулын төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн төмрийн хүдрийг боловсруулж, төмөрлөг түүхий эдийн хомсдолыг багасгах, үйлдвэрийн хүчин чадлыг өсгөх, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, одоогийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, “Уул уурхай, металлургийн цогцолбор” байгуулах 5 жилийн концепци төлөвлөгөөг 2010 онд анх боловсруулж, үндэсний хөрөнгө оруулагч компани болох “Кью Эс Си” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн.
Монгол Улсын Концессын тухай хууль болон бусад эрх зүйн актуудыг үндэслэн “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн “Уул уурхай, металлургийн цогцолбор”-ийг шинэчлэн сайжруулах, барих, ашиглах зорилгоор 2014 оны 4 сард дээрх “Кью Эс Си” ХХК нь Эдийн Засаг Хөгжлийн Яамтай Концессын гэрээ байгуулсанаар төслийн үндсэн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компани болсон. Төслийн туслах хөрөнгө оруулалт, хэрэгжилтийг Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК хариуцан “Кью Эс Си” ХХК-тай хамтран ажиллаж байна.