Дархадын цагаан загас

Дархадын цагаан загас нь Монголын нутагт амьдардаг нэгэн зүйл загас. Монголчууд хүнсэндээ өргөн дэлгэр хэрэглэх дуртай, цэнгэг усны тус загас нь хажуу хэвлий хэсгээр мөнгөлөг цагаан харагдах тул эртнээс Дархадын цагаан загас гэж нэрлэдэг болсон юм.

Төрөл зүйл

засварлах

Монгол орны өндөр уулын хүйтэн устай гол, нуурын усанд зохицсон цагаан загасны дөрвөн зүйл бий.

Биеийн бүтэц

засварлах

Толгой том, өргөн бөгөөд дух өндөр. Нуруу ногоон саарал туяатай, хажуу хэвлий мөнгөлөг цагаан.

Амьдрах орчин

засварлах

Дархадын цагаан загасны биеийн урт 69 см, жин 5 кг хүрэх бөгөөд дунджаар 13 жил насалдаг. Байгаль дээр хамгийн удаан амьдарсан нь 45 жил насалсан байдаг.

Дархадын хотгорын нуурын 3-14 метрийн гүнд амьдрах бөгөөд 6 дугаар сард ээвэр дулаан газраар тархан, залуу загас нуурын зах ирмэгээр, нас бие гүйцсэн нь нуурын гүн хэсгээр идэш тэжээлээ хайдаг.

Дархадын цагаан загас нь 4-5 дахь жилээсээ үржилд орох чадвартай болдог. Хөвөгч ба усны ёроолын амьтдаар хооллодог. Хоёр бүл сүрэг байх бөгөөд амьдралын орчноос шалтгаалаад амьдрах хэв маяг харилцан адилгүй.

Нэг дэх бүл

засварлах

Нэг бүл (нуурын бүл) нь амьдралынхаа ихэнхийг уугуул нууртаа өнгөрүүлж, үржлийнхээ үед гол өгсөж, ус нь целсийн 15 хэм орчим таатай болсон үед, тохиромжтой газарт жилийн 8 дугаар сарын эхний хагасаас 9 дүгээр сарын сүүл үе хүртэл түрсээ шахна.

Хоёр дахь бүл

засварлах

Хоёр дахь бүл (голын бүл) нь Доод Шишгэд, Тэнгис голоор тархсан голын цагаан загас юм. Энэ бүл үржихдээ эх нууртаа ирж 10 дугаар сарын эхээс сүүл үе хүртэл түрсээ шахдаг.

Дархадын цагаан загасны махны 19 хувийг уураг, 28 хувийг өөх тос, 5 хувийг эрдэс бодис эзэлдэг. Нутгийн хүмүүс цагаан загасны махыг биеийн ядаргааг тайлах, хаван буулгах зэрэгт дээр үеэс эмчилгээний журмаар ашиглаж байжээ.