Дарамын Ёндон
Дарамын Ёндон- (1927 онд БНМАУ-ын Увс аймгийн Ховд суманд төрсөн-2018 онд Улаанбаатар хотод нас барсан) -Монгол Улсын улс төрийн зүтгэлтэн, дипломатч.
Намтар
засварлахТүүнийг бага байхад нь айлд үрчилж өгсөн гэдэг. 5-11 насандаа Улаангомын хийдэд сууж төвд хэл, ном үзсэн байна.
1938-1941 онд Увс аймгийн Ховд сумын бага сургуульд сурч төгссөн байна.
1941-1944 онд Увс аймгийн төвийн долоон жилийн дунд сургуульд сурч онцсайн дүнтэй төгссөн.
1944- онд Улаанбаатар хот руу шилжиж Монгол Улсын Их Сургуулийн 2 жилийн бэлтгэл ангийг 1946 онд төгссөн.
1946 оноос МУИС-ийн Мал эмнэлэгийн ангид хуриавлагдан сурчээ.
1948 онд сургуулиа төгсөөд цэргийн албанд татагдаж орчуулагчаар Армийн Жанжин Штабт 1949 он хүртэл ажилласан байна.
1949 оноос 1959 он хүртэл МАХН-ын Төв Хороонд орчуулагч, гадаад харилцааны хэлтэст зааварлагч хийсэн.
1959-1964 онд МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын туслах.
1964-1967 онд ЗХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын Академид сурч төгссөн.
1967-1970 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргын туслах хийж байжээ.
1970-1973 онд БНМАУ-ын ГЯЯ-ны орлогч сайд.
1973-1990 онд ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайдаар ажилласан.
1990-1992 онд Монгол Улсаас Япон Улсад суусан Элчин сайдаар ажиллаж байсан.
Гэр бүл
засварлахОрос эхнэртэй байсан. Саша гэж хүүтэй.
Шагнал
засварлах"Сүхбаатар"-ын одон, "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одон, "Алтан гадас" одон,
1970 онд "Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин", 1976 онд "Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд" дипломат дээд цолоор тус тус шагнуулсан байна.