Дамжуулагч нь машины эд хэсэг бөгөөд хөдөлгөөний хэмжээг түүний тусламжтайгаар өөрчилнө. Энэ хөдөлгөөний өөрчлөлтөнд хүч болон эргэлтийн момент чухал үүрэгтэй. Өөрчлөгдөж байгаа хөдөлгөөн нь ихэнхдээ эргэх хөдөлгөөн байна.

Мерседес-Бенц 4matic хурдны хайрцаг

Автомашины механик хурдны хайрцаг болон цагны араат механизм нь ихэвчлэн шүдэт дугуйн дамжуулга байх ба энэ нь дамжуулагчийн зөвхөн нэг л төрөл нь юм.

Дамжуулагчийн төрөл

засварлах

Хатуу эд ангиас (хатуу биет) бүрдэх дамжуулагчийг механик дамжуулагч гэж нэрлэнэ. Шингэний оролцоотой дамжуулагчийг урсгалын дамжуулагч эсвэл гидравлик дамжуулагч хэмээн нэрлэнэ. Мөн цахилгаан генератор болон цахилгаан моторын удирдлагад дамжуулагчийн үүрэг хэрэгтэй байх бөгөөд түүнийг цахилгаан төхөөрөмжийн дамжуулагч гэнэ.

  • Тахир дамжуулагч
  • Тахир замт дамжуулагч
  • Дугуйт дамжуулагч (араат дугуйн дамжуулагч болон үрэлтэт дугуй дамжуулагч)
  • Эргэх дамжуулагч (туузан дамжуулагч)
  • Шурган дамжуулагч
  • Түгжих дамжуулагч

Тодорхойлолт

засварлах

Дамжуулагч нь эргэлтийн момент, эргэлтийн тоо, хүч болон эргэх чиглэлийг дамжуулах болон хувиргах үүрэгтэй.

Мөн өөрөөр тодорхойлбол: Дамжуулагч нь хөдөлгөөн, энерги болон хүчийг дамжуулах болон хувиргах (эргэлтийн харьцаа) үүргийг гүйцэтгэнэ.

Дамжуулагч нь ихэнхдээ механик төхөөрөмж байх ба шингэний зарим нэг тохиолдолд хийн болон цахилгаан соронзан зарчим дээр суурилсан ч байдаг. Бүрэлдхүүн хэсэгт хамгийн багадаа гурван гишүүн байх ба үүний хоёр нь оролт болон гаргах гишүүн болон эдгээрийг агуулах автомашины аралаас бүрдэнэ.

Дамжуулагч нь эргэх хөдөлгөөнийг өөрчлөхдөө:

  1. ихэнх тохиолдолд дамжуулагчийн үндсэн үүрэг нь орж ирсэн эргэлтийн тоог тохируулан гаргах жишээ нь: автомашины хөдөлгүүрээс ирэх эргэлтийн тоо болон сахлын машины хөдөлгүүрийн эргэлтийн тоо нь 6000/мин байсныг 1000/мин болгон дамжуулагчаас гарна. Гэхдээ автомашинд илүү олон гаралтын араа байдаг.
  2. Хөтлөх, хөтлөгдөгч хоорондох эргэлтийн тооны харьцааг шилжүүлэн өөрчлөх.
  3. Шилжүүлгийн харьцаа тогтмол эсвэл зөвхөн шатлан өөрчлөх боломж: Механик хурдны хайрцагт ирж буй хөдөлгүүрийн тогтмол эргэлтэнд олон араатай байх
  4. Шилжүүлгийн харьцаа тогтмол шатлалгүй өөрчлөгдөх