Дамдины Хаянхярваа
Дамдины Хаянхярваа (Дамдингийн Хаянхярваа гэж харьяалахын тийн ялгалыг дүрмийн бусаар хэрэглэж дуудах нь олон, 1960 оны 1 сарын 7-нд төрсөн) нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан улс төрч. 2020 оны 10 сарын 12-нд "Эрдэнэс Монгол" төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон.
Дамдины Хаянхярваа | |
Д.Хаянхярваа | |
Сангийн сайд | |
---|---|
2012.01 - 2012.08 | |
Өмнөх | Сангажавын Баярцогт |
Дараах | Чүлтэмийн Улаан |
Монгол Улсын Их хурал, МАН-ын бүлгийн дарга | |
2016.07 - 2018.11 | |
Өмнөх | Сандагийн Бямбацогт |
Дараах | Дуламдоржийн Тогтохсүрэн |
УИХ-ын гишүүн | |
2008-2020 | |
Овог нэр | Дамдины Хаянхярваа |
Төрсөн | 1960 оны 1 сарын 7 |
Улс | Монгол (БНМАУ → МУ) |
Нам эвсэл | Монгол Ардын Нам |
Гэр бүл | Эхнэр, 4 хүүхэд |
Сургууль | ЗХУ-ын Москва хотын удирдлагын дээд сургууль |
Мэргэжил | Эдийн засагч, барилгын инженер |
Намтар
засварлахБага нас
засварлахАжил
засварлах- 1986 - 1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд Эдийн засагч
- 1989 - 1990 онд Дархан хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны зааварлагч
- 1990 онд Дархан хотын БУН-ын харьяа НАБУС-н дарга
- 1990 - 1991 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, орлогч дарга
- 1991 - 1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга
- 1993 - 2000 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга
- 2000 - 2008 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга
- 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2010 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2012 - 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 - 2018 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
- 2020 оны 10 сараас Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал
УИХ-ын гишүүн
засварлахСангийн сайд
засварлахШагналууд
засварлах- 1996 онд Эдийн засгийн тэргүүний ажилтан
- 2002 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан
- 2003 онд Алтангадас одон
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
- 2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон