Давид Ливингстон
Африк тивийг судлагч, Английн нэрт жуулчин Давид Ливингстон Шотландын Глазго хотноо төржээ. Ядуу амьдрал дунд өссөн Ливингстон 10 настайгаасаа үйлдвэрт ажилласан байна. Тэрээр ажиллахын зэрэгцээ хүн эмнэлэгийн ангид суралцаж 1840 онд эмчийн мэргэжилтэй болж, Өмнөд Африкт загалмайтны шашныг дэлгэрүүлэх элчээр ажиллажээ.
1850 онд Замбези мөрний эх хүрч тэнд боолын худалдаачид хар арьстныг хэрхэн авлаж олзолдгийг анх удаа үзэж, бүхий л амьдрал туршдаа боолчлолыг үзэн ядах болжээ. 2 жилийн дараа Ливингстонтом аялал хийсэн бөгөөд улмаар ихээхэн бэрхшээл туулж Атлантын далайн эрэг хүрчээ.Ингэж айлахдаа чичрэг өвчин тусжээ.1855 онд Энэтхэг орох далайн зам нээхээр зориглон гарч Замбези мөрнийг уруудан аялах зуур дэлхийн том хүрхрээний нэг Викторийн хүрхрээг нээжээ. 1858 онд Ливингстон Төв, Зүүн Африкийн судлах экспедиц зохион байгуулсан бөгөөд энэ аяллынхаа явцад Ширва, Ньяс нуурыг нээжээ.