Даваасүрэнгийн Алтанцоож

Даваасүрэнгийн Алтанцоож нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой бөх.

Даваасүрэнгийн Алтанцоож
Төрсөн өдөр1995 оны 2 сарын 26 (1995-02-26)
(одоо 29 настай)
Төрсөн газарМонгол улсын Хэнтий
аймгийн Өмнөдэлгэр сум
Алдар цол
Бөхийн цолАймгийн арслан
Цол ахисан он жил
Аймгийн арслан2020
Аймгийн харцага2019

Наадмын амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат улсын өсөх идэр начин М. Жамъянпүрэвт өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

д\д Амжилт Бөхийн тоо
2019 Хэнтий аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн. 256
2020 Хэнтий аймгийн баяр наадамд аймгийн арслан З.Наранбаатараар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128

2014 онд " Сумын заан " цол хүртэж 2015 онд "Сумын заан" цолоо баталсан.

Монгол бөхийн өргөөнд шөвгөрсөн амжилт засварлах

Улс,аймаг засварлах

Аймаг,цэрэг засварлах

Он Сар Шөвөг
2019 9 Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат аймгийн арслан М.Амарсанаагаар тав давж шөвгөрсөн.

Сумын цолтон засварлах

Он Сар Шөвөг
2016 11 Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат сумын заан Ч.Чойжилсүрэнгээр зургаа давж шөвгөрсөн.
2017 2 Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат сумын заан Г.Цэнддоржоор ес давж түрүүлсэн.
2017 3 Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат сумын заан Н.Наранбаяраар зургаа давж шөвгөрсөн.
2017 4 Завхан аймгийн Их-Уул сумын харьяат сумын заан Д.Дэмиддоржоор тав давж шөвгөрсөн.
2017 5 Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат сумын заан Э.Гантогтохоор тав давж шөвгөрсөн.
2017 10 Төв аймгийн Баян сумын харьяат сумын заан Г.Амгалангаар тав давж шөвгөрсөн.
2018 3 Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Э.Золбоотоор ес давж түрүүлсэн.
2018 12 Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат сумын заан Д.Бат-Эрдэнээр ес давж түрүүлсэн.
2019 2 Увс аймгийн Малчин сумын харьяат сумын заан Т.Батсүрэнгээр зургаа давж шөвгөрсөн.
2019 3 Увс аймгийн Наранбулаг сумын харьяат сумын заан Б.Батбаянд өвдөг шороодон үзүүрлэсэн.
2019 5 Увс аймгийн Тэс сумын харьяат сумын заан Б.Өсөхбаяраар зургаа давж шөвгөрсөн.