Даваагийн Бямбасүрэн

Даваагийн Бямбасүрэн нь 1971 онд Улаанбаатар хотод төрсөн, Монголын кино найруулагч бөгөөд Герман улсад амьдран уран бүтээлээ туурвидаг.

Даваагийн Бямбасүрэн
Төрсөн 1971 он
Монгол улс, Улаанбаатар
Төгссөн сургууль Мюн­хений Телевиз, киноны дээд сургууль
Ажил кино найруулагч, кино продюсер, кино зохиолч

Тэрээр 1995 - 1998 онд Кино Урлагийн Дээд Сургуульд суралцаад, 1998 оноос Монголын Үндэсний Телевиз (одоогийн Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз)-д туслах найруулагчаар ажиллаж байв. Бямбасүрэн 2000 онд Герман улсын Мюнхен хот дахь Мюнхений Телевиз, Кино Урлагийн Их Сургуульд баримтат кино, харилцааны шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар явсан байна.

Бямбасүрэнгийн найруулсан, Монголын нүүдэлчдийн амьдралыг харуулсан кинонууд дэлхий даяар шуугиан тарьсан бөгөөд кинонуудад нь жирийн хүмүүс тоглодог байна.

Тэрээр 2005 оны Оскарын шагналд Ингэн нулимс киногоороо нэр дэвшиж байв.

БүтээлүүдЗасварлах

ШагналуудЗасварлах

ЭшлэлЗасварлах

  1. Preisträger des Bayrischen Filmpreises (Баварийн Кино Шагналын эзэд, герман хэлээр)

Цахим холбоосЗасварлах

  Commons: Даваагийн Бямбасүрэн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан