Гүнбух хүргэн (хятадаар:君不花) нь Их Монгол Улсын Гүюг хааны хүргэн, Онгуд аймгийн хүн. Алахуш тегиний ач хүү, Буюух ноёны ахмад хүү. Түүний эцэг нь 3 хүүтэй. Ахмад нь Гүнбуха, 2-рх нь Айбуха, бага хүү нь Журибуха. Гүнбуха нь Гүюг хааны охин Илимиштэй гэрлэсэн. Гүнбуха нь хана нураагч зэвсэг болон их буу бүхий монгол цэрэг удирдаж байсан шилдэг баатруудын нэг юм. Тэрээр нэг удаагийн байлдаанд алагдсан. Тэрээр Нангиадай, Чяолинча, Аньтун гэсэн 3 хүүтэй.