Гүдгэр олонлог
Евклидийн огторгуйд өгөгдсөн олонлогийн дурын 2 цэгийг холбосон хэрчмийн бүх цэг тухайн олонлогт харьяалагдаж байвал уг олонлогийг гүдгэр олонлог гэж нэрлэнэ.
Евклидийн геометр дахь тодорхойлолт
засварлахC нь бодит буюу комплекс вектор огторгуйд өгөгдсөн олонлог байг. Хэрэв C-ийн дурын x, y элементүүд болон [0,1] интервал дахь дурын t тооны хувьд
- (1 − t ) x + t y
цэг нь мөн C-д харьяалагдаж байвал C-г гүдгэр гэнэ. Өөрөөр хэлбэл, x ба y-г холбосон хэрчмийн бүх цэг C дотор байна. Энэ нь бодит, эсвэл комплекс топологи вектор огторгуй дахь гүдгэр олонлогууд нь холбоост олонлог болохыг илтгэж байна.
Энэ геометрийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ математик анализийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.