Гэндэнсамбуугийн Зуунай

Гэндэнсамбуугийн Зуунай (1944 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Талын аргалант хэмээх газар төрсөн- 1994 онд нас барсан- )-Монгол Улсын төрийн зүтгэлтэн, 1990-1992 онд Ардын Их хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн, 1992-1994 онд УИХ-ын гишүүн, хүний их эмч.

1970 онд Хүний их эмч мэргэжлээр Анагаах Ухааны Дээд Сургуулийг /АШУҮИС/ төгсөж, Эмгэг судлалын төвд эмч, Эрүүл мэндийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, АУДС-д утга зохиолын эрхлэгч,

1986-1990 онд БНМАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны төлөвлөгөө, эдийн засгийн хэлтэс, газрын дарга.

1990 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, 1992 онд бие даан нэр дэвшиж УИХ-н гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ. Тэрээр УИХ-н Хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хангамжийн байнгын хороог даргалж байхдаа Эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай олон хуулийг батлуулсан юм. Г.Зуунай 1979-1982 онд ЗХУ-ын Москва хотод Н.А.Семашкогийн нэрэмжит Нийгмийн эрүүл ахуй ба эрүүл мэндийн зохион байгуулалтын институтэд аспирантурт суралцаж, анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.

1974-1975 онд Парис хотод Сорбонны их сургуульд франц хэл үзэж, 1979-1980 онд Москвад Жуковскийн нэрэмжит академийн англи хэлний хоёр жилийн сургалтаар гадаад хэлний боловсрол олсон юм.

Хүний их эмч, шүүх эмнэлгийн шинжээч, эрүүлийг хамгаалахын зохион байгуулагч, шатрын спортын дэд мастер гээд тэр өргөн хүрээтэй нэгэн байжээ.