Гурван улсын үлгэр

Гурван улсын үлгэр (Хятад: 三國演義) бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой. Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослогыг даралцсан Сүнь Зян хэмээгч нь Хөх мөрний дунд, доод урсгал хавийн бүс нутагт өөрийн улсыг байгуулж Y хэмээн нэрийдэв. Баруун өмнөд нутагт ноёрхлоо тогтоосон Лю Бэй 221 онд өөрийгөө эзэн хаанд өргөмжлөн Шу улсыг байгуулжээ. Хань улсын төв хэсгийг авч үлдсэн Цао Цаогийн хүүгийн Цао Пэй 220 онд Вэй хэмээх шинэ төр үүсгэн хаанчлан суужээ. Энэ гурван улсын хооронд нэгэн жарны туршид дээд эрх мэдлийн төлөө тэмцэл өрнөж, 280 онд эл гурван улсыг нэгтгэн захирсан Зинь улс байгуулагдсанаар төгсгөл болсон юм. Ийнхүү Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Минь улс үеийн хэвлэлийн авсаргасан зураг

Гурван Улсын Үе ердөө 45-хан жил үргэлжилж, Нийтийн Тооллын 265 онд нуран унасан бөгөөд түүний дараа тэдгээр вант улсуудын бутрал бүр гүнзгийрсэн. Дайн дажин, үймээн самуунтай он жилүүд Хятадын түүхнээ хэзээ ч арилшгүй урьд хожид байгаагүйгээр гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн байна. Умардад орших Вэй, Зүүн Өмнөдөд орших Ву, Өрнөдөд орших Шухан вант улсуудын хоорондын тэмцэл самуун Сумма Чиений Их Түүхчийн Тэмдэглэлд он дарааллаараа тэмдэглэгдсэн бий. Гэхдээ энэхүү Их Түүхчийн Тэмдэглэлд дурдсан албаны тэмдэглэл тухайн түүхэн цаг үеийн нэхээсэнд нэхэгдсэн дүрүүд болох – баатар эрс түүний өрсөлдөгчид, байлдаан-тулалдаан, амь мөлтөс дутаалт, уран мэх, овжин заль зэрэг үүх түүхийг дүрслэн үзүүлэхэд хангалтгүй л дээ. (Романы Хятад нэр нь “Гурван Вант Улсын Түүхийн Нэмэлт Хүүрнэл” бөгөөд энэ нь албан ёсны тэмдэглэлд дурдагдаагүй нэмэлт болсон яввал, үүх түүхийг багтаасан гэсэн санаа юм). Олон жилийн туршид жүжиг, дуулалт жүжгийн зохиолчид, үүх түүх өгүүлэгчид уншигчид, үзэгчдээ хөгжөөхийн тулд шинэ шинэ баримт материалыг олохын төлөө Гурван Улсын Түүхийн хагас домгийн шинжтэй үгүүллийг дахин дахин ухаж төнхөж судалсаар байгаа нь нууц биш юм. (Энэ мэт “мөлжүүртэй” зохиол олон бийгээс Өмнөд Азийн “Махабхарата”, Өрнөдөд Зорчсон Тэмдэглэл буюу Тансан Ламын Өрнөдөд Зорчсон Тэмдэглэл зэргийг дурдаж болно.) Гурван Улсын Үеийн хагас-домгийн үгүүллүүд, адал явдлууд нь цугларсаар 1250 оны үед Гурван Улсын Түүхийн эхэн үеийн хувилбар бэлэн болсон байх магадлалтай. Бидний энд ярьж байгаа Роман нь бараг 100-гаад жилийн дараагаар Луо Гуаньжун бичиж үлдээсэн агаад уг бүтээлийн хэвлэмэл хувиас хамгийн эртнийх нь 16-р зууны дунд үеийн хуулбар байдаг.

Дундад Зууны үеийн Английн дотоод тэмцэл Шекспирийн сонирхлыг мөн ихээр татсантай ч ижил шалтгаан байж болох юм. Түүхийн тэр цаг үед санаанд багтамгүй олон тооны хүчирхэг, тэмцэлтэй хувь хүмүүс байсан агаад тэдгээрийн дүр, үүх түүх хэдэн зуун жил дамнан олон түмэнд яригдсаар ирсэн байх талтай. Ричард III, Гамлет Английн уран зохиолын төсөөллийн баатруудыг амьдруулсантай ижилхэнээр л “Гурван Улсын Түүх”-ын зохиолын баатрууд Хятадын уран зохиолыг амь оруулсан хэмээн тооцогддог байна. Уг зохиолын дотор уншигч та олон төрлийн гайхамшигтайгаар дүрслэн харуулсан дүрүүдтэй тулгарна: Хан улсын агуу жанжин байж байгаад тэрслэн босож Вэй Улсыг байгуулсан Цао Цао – түүнийг урвагч, муу талын баатрын дүрээр төлөөлүүлэн ярьдаг болсон (Бээжингийн ший янгууны дүрүүдээс түүний хуяг тас хар бөгөөд баг нь бусдаасаа хамаагүй илүү хэрцгийгээр дүрслэгдсэн байдаг). Мөн Хан Улсын удмаас амьд үлдсэн Ли Бэй бөгөөд Шу Хан Улсыг байгуулж гэр бүлийнхээ нэр хүндийг сэргээхээр тэмцэнэ. Тэрээр үнэнч болон эр зоригийн дууурайл болсон өөрийн үнэнч жанжин Жүгэ Лиангийн (Цао Цаогийн бүрэн эсрэг дүр) тусламжтайгаар олон тулалдаан, аюултай учралуудад эндэлгүй амь гарч чаддаг. Жүэ Лиан нь өгүүлэх түүхийн хамгийн гол дүр бөгөөд тэрээр ялангуяа өөрийн цэцэн мэргэн ухаан болон сэтгэлийн хөдөөлгөөнгүй хувиршгүй бат байр сууриараа ялгардаг. Нэгэн тулалдааныг харуулсан өгүүлэлд түүний армийн харваачдын сум дуусах тун дөхсөн байсан тул сумаар харваачдаа хангахын тулд сүрлээр хиймэл хүүхэлдэй хийж урдаа барин дайсныхаа харвасан сумыг дахин ашигладаг тухай гардаг жишээтэй. Мөн сөргөлдөөн нь аварга том биетэй, аймшиггүй шинж чанараараа ялгардаг Гуанжонг жанжин (түүнийг албан ёсоор 16-р зуунд Хятадын Дайны Бурхан хэмээн өргөмжилсөн байдаг), залуухан, илүү чадварлаг, домгийн мэт дүрслэгдэх цэргийн жанжин болгож харуулсан байдаг Жанг Фэй болон хожмоо эх оронч хүлэг баатрууд болон хувирсан Тоорын Цэцэрлэгийн Ах Дүүс хэмээх дээрэмчдийн бүлэглэлийн хооронд болж өрнөнө. Эдгээр хүмүүс, дүрүүд бодит хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй бөгөөд үнэхээр ч түүхэн тулалдаанд оролцсон байх боловч энэхүү номонд эмхэтгэн оруулахдаа тэдний түүхийг хэтрүүлэн гоодож, чимсэн, өсгөсөн нь лавтай юм.

Гурван Улсын Үе нь гайхамшигтай дүрүүд, тэдний онцгой зан араншинг үзүүлээд зогсохгүй эрт цагийн хүлэг баатруудын шулуун шударга байдал, домог мэт хоногшсон үлгэр дуурайл бүхий баатар эрсийн зан суртахууныг харуулсан. Энэхүү түүхийн үзэгдлүүдэд байлдаанд эрэгчин эмэгчинээ үзэлцэх адил ана мана тулалддаг боловч тэр тулалдааны яввцад зэвсгийн эрдмийн талаар хүүрнэдэг. Үүнд баатрууд хөөрөн сагаж, дайснууд бие биесээ доромж үзгээр мохоох гэж оролдох, зэвсэг нэгт ахан дүүс үхэн үхтэлээ бие биенээ хамгаалан тэмцэлдэх, жанжинууд ана мана тулалдан, эрэлхэгг зоригтойгоор үхлийг хүлээн авч, тэндний алдар сууг газар сайгүй магтан дуулах зэрэг болно. Нэг үгээр бол амь өрссөн амьдралаар амьдарч, бодит байдлаас хамаагүй хэтрүүлэн дүрсэлсэн хэрэг. Нөгөө үгээр хэлвээс Гурван Улсын түүх нь хөвгүүдийн (эрэгтэй уншигчдын) дуртай сэдэв болох дайн тулалдаан, зэвсгийн эрдэм зэргийг ургуулан бодож, төсөөлөлдөө баяжуулан суух зохиол юм.

Зохиолын түүх өрнөн буй эртний Хятад, мөн нүүдэлчин аймаг улсуудын түүх сүлэлдсэн байх энэхүү тансаг ч гэж хэлж болохуйц өрнөл нь одоо цагт ч шимтэн уншихуйц зохиол юм. Зохиол Монгол хэлнээ бүрэн дүүрэн орчуулагдан гараагүй харин хэсэгчилсэн байдлаар зарим нэг судлаачдын бүтээлд хэрэглэгдсэн байж болохыг үгүйсгэхгүй. Харин англи хэлээр Moss Roberts – ийн орчуулснаар уншихыг зөвлөдөг бөгөөд өөр бусад орчуулгуудыг шууд мартах хэрэгтэй хэмээн судлаачид дүгнэдэг.